Г.Занданшатар даргын зассан зурвас

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар даргын зассан зурвас

Г.Занданшатар даргын зассан зурвас

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийж байна. Төлөв даруухан хэрнээ хааяа хэт их сэтгэл хөөрлөө барьж дийлдэггүй спикерийн үйлдэл олны хэл амны бай болох нь бий. Төв талбайд хүндэт харуулын цэрэг лугаа хөл тавин алхахдаа тухайн үеийн намын дарга У.Хүрэлсүх рүү багшдаа тоогдох гэж хичээж буй хүүхэд шиг харсан түүний дүр зураг хэсэгтээ л хүүхэд, нохой шуугиулсан. УИХ-ын чуулганы индэр дээрээс хуучны киноны үгээр чамирхахдаа хэтрүүлчих гээд байдаг гэмтэй.

Намынхаа зуун жилийн ойгоор Солийн Данзангийн "Швейцарь лугаа хөгжинө" гэдгийг "Япон лугаа" болгосон ч удаатай. Цэргийн хувцас өмсөн тусгай ажиллагаа явуулж, цэрэг ёсолгоо хийхээс эхлээд дайн, байлдаантай киноны эх оронч үзлээр хүмүүжсэн хүүхэд насныхаа хүслийг биелүүлдэг тэрбээр энэ удаад ч хуучнаа санагалзсан нь олны дургүйцлийг хүргэв.

 

 

Турк улсад айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр айлчлалынхаа талаар оруулсан зурвас олныг гайхшруулав. Тэрбээр БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нарын албаны хүмүүсийн хамт Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцсоноо гэрэл зургийн хамт оруулсан бөгөөд ингэхдээ Монгол Улсыг "Бүгд найрамдах Монгол Ард улс" гэж бичсэн нь олон хүмүүсийг гайхшруулав.

Хуучнаа санагалзсан энгийн иргэд БНМАУ гэж богино цамц захиалж гангардаг болсон бол Монгол Улсын хууль тогтоох засаглалын тэргүүн ийн гоомой үйлдэл гаргасанд иргэд дургүйцэв.

Төрийн эрх барих дээд байгууллагын дарга ийнхүү албан ёсны хуудастаа хөнгөн, хуумгай аашилсанд иргэд ихээр бухимдаж байна. Тэрбээр удалгүй өөрийн оруулсан зурвасаа зассан ч "хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ" гэгчээр баримтжуулсан зураг нь үлджээ. Ам алдвал барьж болдоггүй, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр, аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажлаа зэрэг зүйр цэцэн үгсийг УИХ-ын даргад сануулах нь илүүц биз ээ. Бухимдсан нэг нь энэ үйлдлийнх нь төлөө огцруулах ёстойг цахим орчинд уриалж байна. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж