Г.Занданшатар даргын зассан зурвас | News.MN

Г.Занданшатар даргын зассан зурвас

Г.Занданшатар даргын зассан зурвас

Г.Занданшатар даргын зассан зурвас

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийж байна. Төлөв даруухан хэрнээ хааяа хэт их сэтгэл хөөрлөө барьж дийлдэггүй спикерийн үйлдэл олны хэл амны бай болох нь бий. Төв талбайд хүндэт харуулын цэрэг лугаа хөл тавин алхахдаа тухайн үеийн намын дарга У.Хүрэлсүх рүү багшдаа тоогдох гэж хичээж буй хүүхэд шиг харсан түүний дүр зураг хэсэгтээ л хүүхэд, нохой шуугиулсан. УИХ-ын чуулганы индэр дээрээс хуучны киноны үгээр чамирхахдаа хэтрүүлчих гээд байдаг гэмтэй.

Намынхаа зуун жилийн ойгоор Солийн Данзангийн "Швейцарь лугаа хөгжинө" гэдгийг "Япон лугаа" болгосон ч удаатай. Цэргийн хувцас өмсөн тусгай ажиллагаа явуулж, цэрэг ёсолгоо хийхээс эхлээд дайн, байлдаантай киноны эх оронч үзлээр хүмүүжсэн хүүхэд насныхаа хүслийг биелүүлдэг тэрбээр энэ удаад ч хуучнаа санагалзсан нь олны дургүйцлийг хүргэв.

 

 

Турк улсад айлчилж буй УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр айлчлалынхаа талаар оруулсан зурвас олныг гайхшруулав. Тэрбээр БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нарын албаны хүмүүсийн хамт Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцсоноо гэрэл зургийн хамт оруулсан бөгөөд ингэхдээ Монгол Улсыг "Бүгд найрамдах Монгол Ард улс" гэж бичсэн нь олон хүмүүсийг гайхшруулав.

Хуучнаа санагалзсан энгийн иргэд БНМАУ гэж богино цамц захиалж гангардаг болсон бол Монгол Улсын хууль тогтоох засаглалын тэргүүн ийн гоомой үйлдэл гаргасанд иргэд дургүйцэв.

Төрийн эрх барих дээд байгууллагын дарга ийнхүү албан ёсны хуудастаа хөнгөн, хуумгай аашилсанд иргэд ихээр бухимдаж байна. Тэрбээр удалгүй өөрийн оруулсан зурвасаа зассан ч "хамаг бүхэн бороо мэт арилж харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ" гэгчээр баримтжуулсан зураг нь үлджээ. Ам алдвал барьж болдоггүй, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр, аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажлаа зэрэг зүйр цэцэн үгсийг УИХ-ын даргад сануулах нь илүүц биз ээ. Бухимдсан нэг нь энэ үйлдлийнх нь төлөө огцруулах ёстойг цахим орчинд уриалж байна. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-18 202.126.90.40

МАНгарууд л төр байгаа ш дээ. Тар нь танигдаж зэс нь цухуйж байна даа хөөрхийс.

Avatar

Манай Занданшатар дарга сайн хүн шүү. 2022-10-18 66.181.189.82

Ардын намын дарга нар дотроос арай гайгүй нь Занданшатар гуайг гэж боддог.

Avatar

Зочин 2022-10-18 66.181.182.24

Монголын хувьд социализм маш их ашигтай туссан. Сөнөж байсан хэдэн монголыг аварч орчин үеийн төвшинд чирч авчирсан Ардчиллыг гутаасан танхайчууд бодит байдлыг мушгиж улстөржүүлдэг.

Avatar

Zochin 2022-10-18 66.181.161.23

galzuu galzuu

Avatar

Зочин 2022-10-18 103.26.195.23

Коммунист угшлаа санагалзаад л бн.

Avatar

Зочин 2022-10-18 192.82.66.133

За за мэдийшд

Avatar

Зочин 2022-10-18 103.242.47.42

БНМАУ юу нь болохгүй гэж бүгд найрамдах улсын үед монгол улс тусгаар улс болж хүн ам нь өссөн хөгжсөн, баян ядуугийн ялгаа байгаагүй, монгол хүн одоогийнх шиг нохой шиг харьд солонгост зодуулж байгаагаагүй, янханууд хулгайч нар биш ухаантнууд төр удирддаг байсан, бүгд боловсрол эзэмшдэг байсан олон сайн зүйлтэй нийгэм байсан. хувийн өмчгүй зэрэг жаахан гажуудал байсныг эс тооцвол, Занданшатарыг өмөөрсөнгүй түүх түүхээр байх нь чухал муу нийгэм муу цаг үе байгаагүй ээ

Avatar

дугараа 2022-10-18 103.212.118.75

Энэ хүний мэдрэлийг үзүүлмээр л байгаа юм даа. Машинд мөргүүлснээс хойш их л гаран гаран юм яриад байгаа шүү. Ийм хүнээр удирдуулах, ийм хүмүүсийн төлөө зүтгэх эмгэнэлт тавилантай улс юм даа бид. Монголын заяа их л гэдэгсэн.

Avatar

Зочин 2022-10-18 66.181.182.24

Хүний адгууд их юм болж дээ. Та нар шиг хүний оронцогуудыг сонгох ард түмэн биш шүү.

Avatar

Зочин 2022-10-18 202.126.93.90

согтуу толгой

Avatar

zochin 2022-10-18 202.126.88.199

Сүртэй юм хүн онгироо л биз БНХАУ гэж бичээгүй л бол боллоо

Avatar

Зочин 2022-10-18 183.81.170.66

ОГЦОР

Avatar

tt 2022-10-18 202.9.40.59

мөхөж яваа тэнэг ард түмэний сонголт тэнэг шуналтай хүмүүсийг л сонгосон доо үхэр монголчууд

Avatar

Зочин 2022-10-18 192.82.91.170

Арчаагүй тэнэглэл. Ард түмэн зовж бхад эд нар ингэж бялуурч солиорч явдаг. Огцор

Avatar

zochin 2022-10-18 66.181.177.82

erguu mal tsarailsan kommunist setgehui n 70 jiliin omnohoor ene ulsiig udirdaj baigaa n il baigaa shuu dee. kommunist daranguilald shiljeed butsaj shiljeed 3 jil bolj baina. baruuniihan ch Mongol kommunism ruu shijlsen tuhai haramsan bichsen.

Avatar

Зочин 2022-10-18 202.21.103.139

Их хурлын Дарга нээрээ арайч дээ. Хуучнаа санагалзаа юу? Зөвлөхүүд, туслахууд нь гэсэн яасан арчаагүй юм. Найз нөхдөөрөө хүрээлүүлсэн байдаг гэсэн ингэнэ л дээ.

Avatar

Зочин 2022-10-18 192.82.74.217

Саунд сууж байгаад хөлсөө угаахгүй тэр чигээрэй бассейнд орж бусад үйлчлүүлэгч нарын тав тухыг алдуулж явсан. Гадаад дотоодод холион бантан хутгаж л яваадаа!!!!! Яана даа!

Avatar

Зочин 2022-10-18 150.129.140.106

энэ ёслоод бу йнь дамбийжаагийн тоодгорт тал засаж буй нь энэ байхдаа хөөрхийдөө

Avatar

Зочин 2022-10-18 150.129.140.106

энэ угаасаа тархи нь саажсан дүнхүү шүүдээ, юу ч гэж хэлж байж мэдэх эргүү

Avatar

Зочин 2022-10-18 66.181.182.24

За за ул шагайсан АНчид баалаад эхлэвүү. Ийм зүйлээр өөлбөл та нар засагт байхдаа ч, одоо ч өдөр алгасахгүй болхи бүдүүлэг үг хэллэгийг андуурч биш, бүр зориуд хэрэглэж доромжилдог оо үгүй гэх үү. Жон Байден байнга будилж, заримдаа улстөрийн алдаатай үг хэлдэг. Энэ харгисуудынхаар бол түүнийг олон удаа огцруулах байвдаа. Монголын ардчилагчид нэр зүүгчид ийм л төвшинд байна.

Avatar

/*-*/ 2022-10-18 202.9.46.235

АН энэнд чинь ямар хамаатай юм, муу aлны алчуураа

Avatar

Зочин 2022-10-18 59.153.112.237

ямар 3 эргүү малнууд энэ улс орныг чинь удирдаад байнаа

Avatar

Зочин 2022-10-18 192.82.83.183

Ухнасүхийн утсан хүүхэлдэй, манкурт боол …

Avatar

Зочин 2022-10-18 66.181.184.156

Халуун пийшэн дээр хэвтэж буй тарган муур ккк

Avatar

бөөн харамсал 2022-10-18 66.181.166.134

Улсынхаа нэрийг зөв бичиж чаддаггүй парламентын дарга гэж бх уу?

Avatar

Зочин 2022-10-18 66.181.170.73

Ugaasaa l iim ergyy sh dee. Iim khyniig tolgoi deeree zalchikhsan. Yostoi l bidnii tavilan yum daa.

Avatar

зочин 2022-10-18 203.98.76.100

Ажлын алба нь ийм юмаа хардаггүй юм уу, даргынхаа асуудлыг хариуцсан хүн байдаг л баймаар юм даа

Avatar

бизнес 2022-10-18 66.181.166.134

осолд ороод тархи нь гэмтсэн хүнийг толгой дээрээ залсан ард түмний хохь нь!

Avatar

Зочин 2022-10-18 64.119.19.23

яана даа хөөрхий

Avatar

зочин 2022-10-18 64.119.21.148

хоосон хонгио

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж