Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.22-нд нийтлэгдсэн

Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Яармаг руу нүүлгэх ажлын төсвийг НИТХ-ын өнгөрсөн сарын 7-ны хуралдаанаар баталсан бөгөөд Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дамжуулж баталсан байна. Ингэхдээ нүүлгэлтэд нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн аж.

Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шинэ байранд хотын захиргааны байгууллагуудыг шилжүүлэхтэй холбоотой зардал нэг тэрбум байгаад иргэд бухимдаж байгаагаа цахим хуудаст илэрхийлжээ. Ийнхүү нийслэлийн захиргааг шинэ байранд нүүлгэсэнээр одоогийн байрлаж буй Хангарьд ордонг дуудлага худалдаагаар худалдаална. Дуудлага хуДалдааны эхний үнэ 44 тэрбум төгрөг байхаар тооцоолоод буй.

Өмч хувьчлах асуудал нь заавал объектоо суллаж байж хийдэг учраас Яармагт барьсан хотын захиргааны шинэ барилга ашиглалтад орж, төр захиргааны байгууллагууд нүүж дууссаны дараа барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг явуулах хуулийн зохицуулалттай.

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.  Тус нийслэлийн төр захиргааны  шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68 мянган м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм. Ямартай ч он дуусахаас өмнө нүүлгэлтийн ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга үүрэг болгосон. Гэвч хотын захиргаа нүүгээгүй байгаа ч тус хэсгийн замын хөдөлгөөн түгжрээтэй хэвээр байгаа. Хэрэв нийслэлийн захиргааны нэгжүүд бүгд тухайн байршилд очвол түгжрэл арилах бүү хэл бүр ч нэмэгдэж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж