Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ | News.MN

Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Хотын захиргааг 1.5 тэрбумаар нүүлгэнэ

Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Яармаг руу нүүлгэх ажлын төсвийг НИТХ-ын өнгөрсөн сарын 7-ны хуралдаанаар баталсан бөгөөд Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор дамжуулж баталсан байна. Ингэхдээ нүүлгэлтэд нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөсөн аж.

Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шинэ байранд хотын захиргааны байгууллагуудыг шилжүүлэхтэй холбоотой зардал нэг тэрбум байгаад иргэд бухимдаж байгаагаа цахим хуудаст илэрхийлжээ. Ийнхүү нийслэлийн захиргааг шинэ байранд нүүлгэсэнээр одоогийн байрлаж буй Хангарьд ордонг дуудлага худалдаагаар худалдаална. Дуудлага хуДалдааны эхний үнэ 44 тэрбум төгрөг байхаар тооцоолоод буй.

Өмч хувьчлах асуудал нь заавал объектоо суллаж байж хийдэг учраас Яармагт барьсан хотын захиргааны шинэ барилга ашиглалтад орж, төр захиргааны байгууллагууд нүүж дууссаны дараа барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг явуулах хуулийн зохицуулалттай.

Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн.  Тус нийслэлийн төр захиргааны  шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68 мянган м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм. Ямартай ч он дуусахаас өмнө нүүлгэлтийн ажлыг эрчимжүүлэхийг хотын дарга үүрэг болгосон. Гэвч хотын захиргаа нүүгээгүй байгаа ч тус хэсгийн замын хөдөлгөөн түгжрээтэй хэвээр байгаа. Хэрэв нийслэлийн захиргааны нэгжүүд бүгд тухайн байршилд очвол түгжрэл арилах бүү хэл бүр ч нэмэгдэж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-22 45.12.134.108

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-22 43.242.243.160

Болиороо та нар ширээ сандалаа ямар их үнэтэй зөөдаг шаарнууд вэ мөнгө идэхгүй байж болохгүй бна уу сумяабазар гуай

Avatar

Зочин 2021-11-22 59.153.86.19

Ямба чинь хэтэрч байна нүүхэд яагаад тийм их мөнгө зарлага гарна гэж худлаашдээ цавчиж бна шалгах хэрэгтэй

Avatar

УНШИГЧ 2021-11-22 202.9.46.145

ХОТЫН ТҮГЖРЭЭ УЛАМ НЭМЭГДЭНЭ. ТЭНД ЦАХИМ ТӨВ БАЙГУУЛНА ГЭСЭН ТЭР НЬ ДЭЭР Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-11-22 202.126.89.142

БОЯ-ны сайд Уртнасан гэгч Богд уулаа ухахаа болиочээ, Одоо Богины амыг ухаад эхэлжээ, Болиоч ээ, огцрох гээд хамаагүй хийж байна уу

Avatar

Зочин 2021-11-22 202.126.89.142

Зарлал гаралгүй л яахав, түргэн л нүү, больчихвы гэж иргэд эмээж байна

Avatar

Ур чадваргүй болжээ. 2021-11-22 103.9.90.130

сэтгүүлчийнхээ бичиглэлд анхаармаар болжээ. Энэ мэдээнд Хөл толгой алга.

Avatar

Зочин 2021-11-22 43.242.243.205

Zaa odoo tegvel hotiin tuviin har bairnii tuluu zodoon ehelne dee MAN-iin dund
esvel uje ezen ni todorson biz.

Avatar

зочин 2021-11-22 66.181.189.140

Социализмын үед байгууллагууд их нүүдэг байлаа. Нүүдэлд юун төсөв байх билээ дээ, ажилтан бүр өөрийн хэрэглэдэг ширээ, сандал, сэйфтэй нь сэйфээ байгууллагынхаа байрны үүдэнд буулгаад ачааны машаан дээр өөрсдөө аччихна, хэдэн хавтас цаасаа цүнх, торонд хийж аваад алхчихна. Гүйцээ, нүүчихэж байгаа нь энэ. Одоогийн конторын ажилтнууд хүнээр юмаа зөөлгөдөг юм байх даа, тахир дутуу л биш бол юмаа машин дээр ачиж өгөөд өөрсдөө автобусдаад Яармагт буугаад ачаалсан машинаасаа юмаа буулгаад болчихмоор

Avatar

Зочин 2021-11-22 103.14.36.18

хахаха, нүүдэл компаний хэдэн машинаар л нүүлгэхэд 1,5 тэрбумын зардал гарах уу.

Avatar

зочин 2021-11-22 192.82.92.201

яв яв яв

Avatar

Зочин 2021-11-22 192.82.78.239

Хямдхан л байна шүү дээ. Нүүгээд бас тохижиход болох л юм байна

Avatar

Зочин 2021-11-22 203.91.115.55

Хотод гай болохгүй тэр яармагт аа түгжирч байвал хамаа алга. Наран уул бараа бас зах рүү хөөж явуулах хэрэгтэй бна

Avatar

иргэн 2021-11-22 202.126.88.55

Баахан гуйлагчин өлөнгүүд ороод үүрэлчихсэн учир баахан түмпэн шанага ор дэр ширээ сандал зөөх гэж байгаа биз

Avatar

Зочин 2021-11-22 103.229.179.2

ochison gazraa bugdiig ni shineer avchih uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж