Иргэдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2021.07.22-нд нийтлэгдсэн

Иргэдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв

Иргэдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв

НЭМЭЛТ: 20:10

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 19:30  цагт Улаанбаатар хотод газардлаа.

Тус нисдэг тэргээр ниссэн эрэн хайх, аврах бүлгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг Минжийн давааны самарчдын отгоос эсэн мэнд олсон юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэсэн мэдээллийг өгөв.


18:30

ДӨРВӨН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

Холбоотой мэдээ

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх нисдэг тэрэг хөөрлөө

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.

Түүнчлэн Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж