МАН-ын кнопчин “бармен”

Хуучирсан мэдээ: 2021.05.11-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын кнопчин “бармен”

МАН-ын кнопчин “бармен”

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг онцолж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар баянзүрхчүүд түүнд итгэл үзүүлж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон.


1977 онд төрсөн тэрбээр гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2008 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. Тодруулбал, 2010 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр, 2013 онд МАН-ын Бага хурлын гишүүнээр, 2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын дэд даргаар, 2016 онд Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар тус тус ажиллаж байсан. Ажил амьдралын гараагаа тэрбээр “Баян хадат” тур ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар эхлүүлж, тус албан тушаалыг 2002-2008 онуудад хашиж байжээ. Дараа нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар 2008-2010 он хүртэл ажиллаж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалыг нэг жил эрхэлжээ. Үндсэндээ 2008 оноос МАН-д хүчин зүтгэснээр улс төрийн албан тушаалуудыг хашиж байв.

Түүнийг улс төрд хөтлөн оруулсан эрхэм ах нь өдгөөгийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэдэг. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийнхөө өсч торнисон Баянзүрх дүүрэг, Сансарын хэд хэдэн баарны эзэн гэж хэвлэлүүдээр бичигддэг.

Хууль тогтоох байгууллагад анх удаа орж ирсэн түүний хувьд өдгөө эхлэн суралцагч. Тэр ч утгаараа УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар тэр бүр хүчтэй байр суурь илэрхийлээд байдаггүй учраас түүний талаар одоо дүгнэхэд эртдэнэ. Нэг үгээр танигдаагүй улстөрч. Одоогоор хоёр хуулийн төслийг бусад гишүүний хамт санаачлан батлуулсан. Энэ нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шинэчилсэн найруулгын төслийг өдгөө УИХ, байнгын хороогоор хэлэлцэж буй.

Түүний ХОМ-ийг сонирхвол, жилийн орлого нь 172,563.5 төгрөг. Э.Бат-Амгалан 1,267,800.0 төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай бол гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 12,000.0 төгрөг. Нийт 226,000.0 төгрөгийн үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-тай. Нийт хөрөнгийн хэмжээ нь 1,729,010.7 төгрөг бол 80,000.0 төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Мөн 50,000.0 төгрөгийн 2469 м2 газар эзэмшдэг. Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл 5,210.7 төгрөг гэж ХОМ-дээ мэдүүлж байжээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1994 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2008 “Баян хадат тур" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2010 Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2010-2011 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан
  • 2015 Чингис хаан ОУНБ-ын /Гадаад харилцааны тасгийн дарга/
  • -2012 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга
  • -2016 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж буй
  • -2013 МАН-ын Бага хурлын гишүүн
  • -2016 НИТХ-ын төлөөлөгч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2018 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Герман
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж