УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж, бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилсон бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан томилсон бөгөөд УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр нэг, нэг УИХ-ын дэд дарга томилох хуулийн заалттай. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохоор санал нэгджээ.
Харин МАН-ын зүгээс УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг сонгохоор тохирсон гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог, өнгөрсөн парламентад Л.Оюун-Эрдэнийн танхимд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан туршлагатай юм.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй бөгөөд бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Э.Бат-Амгалан нарын нэрс яригдаж буй.
Холбоотой мэдээ