МАН-ын кнопчин “бармен” | News.MN

МАН-ын кнопчин “бармен”

76:1

МАН-ын кнопчин “бармен”

МАН-ын кнопчин “бармен”

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг онцолж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар баянзүрхчүүд түүнд итгэл үзүүлж, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон.


1977 онд төрсөн тэрбээр гадаад албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. 2008 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. Тодруулбал, 2010 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр, 2013 онд МАН-ын Бага хурлын гишүүнээр, 2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын дэд даргаар, 2016 онд Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар тус тус ажиллаж байсан. Ажил амьдралын гараагаа тэрбээр “Баян хадат” тур ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар эхлүүлж, тус албан тушаалыг 2002-2008 онуудад хашиж байжээ. Дараа нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар 2008-2010 он хүртэл ажиллаж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалыг нэг жил эрхэлжээ. Үндсэндээ 2008 оноос МАН-д хүчин зүтгэснээр улс төрийн албан тушаалуудыг хашиж байв.

Түүнийг улс төрд хөтлөн оруулсан эрхэм ах нь өдгөөгийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэдэг. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийнхөө өсч торнисон Баянзүрх дүүрэг, Сансарын хэд хэдэн баарны эзэн гэж хэвлэлүүдээр бичигддэг.

Хууль тогтоох байгууллагад анх удаа орж ирсэн түүний хувьд өдгөө эхлэн суралцагч. Тэр ч утгаараа УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар тэр бүр хүчтэй байр суурь илэрхийлээд байдаггүй учраас түүний талаар одоо дүгнэхэд эртдэнэ. Нэг үгээр танигдаагүй улстөрч. Одоогоор хоёр хуулийн төслийг бусад гишүүний хамт санаачлан батлуулсан. Энэ нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шинэчилсэн найруулгын төслийг өдгөө УИХ, байнгын хороогоор хэлэлцэж буй.

Түүний ХОМ-ийг сонирхвол, жилийн орлого нь 172,563.5 төгрөг. Э.Бат-Амгалан 1,267,800.0 төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай бол гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 12,000.0 төгрөг. Нийт 226,000.0 төгрөгийн үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-тай. Нийт хөрөнгийн хэмжээ нь 1,729,010.7 төгрөг бол 80,000.0 төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Мөн 50,000.0 төгрөгийн 2469 м2 газар эзэмшдэг. Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл 5,210.7 төгрөг гэж ХОМ-дээ мэдүүлж байжээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1994 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002-2008 “Баян хадат тур" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2010 Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2010-2011 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан
  • 2015 Чингис хаан ОУНБ-ын /Гадаад харилцааны тасгийн дарга/
  • -2012 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга
  • -2016 оноос Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж буй
  • -2013 МАН-ын Бага хурлын гишүүн
  • -2016 НИТХ-ын төлөөлөгч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2018 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Герман
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАН-ын гишүүн 2021-05-11 202.126.89.94

Мөн ч ядуухан амьтан, буруу үзэл бодолтой , хулгайн сэтгэлгээтэй юм билээ төрд дахиад бүү ойртуул

Avatar

kkkkk 2021-05-11 103.57.94.243

66.181.161.87
Олон янзын нэрээр магтаад хэрэггүй ээ.
id чинь харагдаад байна .Цэцгээ Хулан Номин Нандиа нараө🤣😂😅

Avatar

HUURAMCH HUN b** BAIGAASAA 2021-05-11 64.119.22.243

ALLAH MIN NADAD TEVCHEER HAIRLA…… BAS IIM HUN ULAANBAATART……. BAS TORIIN ORDOND BAIDAG GENE… UNENL BAIGAA DAA ..SAIN SHALGAARAA MAH YUOCH HIIJ MEDNE SHUUU …GEGEEN EZEN MIN….BURHAN BAGSH MIN..

Avatar

Зочин 2021-05-11 66.181.186.53

Ард иргэдрүүгээ орж ажилдаг хүн дээ таньд ажлын өндөр амжилт хүсэе.

Avatar

Зочин 2021-05-11 66.181.161.87

Bat-Amgalan gishuun bol ямар нэгэн хар буруу зүйлд холбогдож байгаагүй, нэр цэвэр өөрийн мэдлэг боловсрол, тууштай байдлын хүчээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүртлээ өөрийгөө бүтээсэн хөдөлмөрч, оюунлаг zaluu.

Avatar

Nandia 2021-05-11 66.181.161.87

Хийж бүтээж байгаа нь олонд ил байгаа хайрлаж хүндэлдэг хүмүүс ч их байгаа гэхдээ одоо байгаагаасаа өшөө илүү ажиллаж хөдөлмөрлөх харэгтэй шүү амжилт хүсэе💪

Avatar

Номин 2021-05-11 66.181.161.87

baynzurhchuud bid ene zaluud itgej bgaa shuu tsaashdaa ch ihiig hiij buteegeerei amjilt

Avatar

Хэ хэ 2021-05-11 103.57.94.243

Ха ха нэг л сэтгэгдэл бич л дээ.Нандиа Номин гээл янз янзын нэрээр дахиан дахин сэтгэгдэл бичих чинь инээдтэй байна .Нэг мөсөн Нандинномин гээд бич долоогчоо

Avatar

Цэцэгээ 2021-05-11 66.181.161.87

garchigaa arai buruu ogtsiin bishuu huvi hunii taniltsuulga bichij baij uund joohon anhaaraarai Nevs.mn

Avatar

Зочин 2021-05-11 202.55.188.46

Бат-Амгалан бол бусад 4 өө бодвол хамаагүй илүү ажиллаж байгаа маш мундаг боловсролтой сайн залуу хүчин Баянзүрх
дүүргийн итгэлийг хүлээсэн залуу гэж бодож 4 жилдээ ихийг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа

Avatar

66.181.161.87-д 2021-05-11 103.57.94.243

66.181.161.87
Хөгшөөн 7 удаа нэрээ сольж магтахаар хэдийг өгч байна даа🤣

Avatar

Зочин 2021-05-11 202.9.46.49

Бизду ямар мулгуу сонгогчид нь энэ мэт сүнс шиг хэлгүй короля нарыг гаргачихсан юм бэ. Гутармаар юм.

Avatar

Хулан 2021-05-11 207.244.71.80

Бат-Амгалан бол бусад 4 өө бодвол хамаагүй илүү ажиллаж байгаа маш мундаг боловсролтой сайн залуу хүчин Баянзүрх
дүүргийн итгэлийг хүлээсэн залуу гэж бодож 4 жилдээ ихийг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа

Avatar

Зочин 2021-05-11 207.244.71.80

Бат-Амгалан бол бусад 4 өө бодвол хамаагүй илүү ажиллаж байгаа маш мундаг боловсролтой сайн залуу хүчин Баянзүрх
дүүргийн итгэлийг хүлээсэн залуу гэж бодож 4 жилдээ ихийг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаа

Avatar

Зочин 2021-05-11 66.181.161.87

залуу үедээ чиглэсэн ажилууд их хийдэг нь таалагддаш шүү

Avatar

Зочин 2021-05-11 66.181.179.224

Өнөө цагийн эмгэнэл юм даа.

Avatar

Батболд 2021-05-11 66.181.161.87

Baynzvrhiin irgediin itgeliig hvleesen zaluu 4 jildee ihiig hiij heregjvvlne gej bid taniig demjij hamtran ajilah chin hvv hvseltei baina

Avatar

Зочин 2021-05-11 139.5.216.103

Архи с***р самуун шөнийн завхайрлаар нийгэм бузарлагч, шинэ үеийн б ө г с долоогч….

Avatar

Зочин 2021-05-11 66.181.161.87

zaluu ueee mash sain demjdeg setgel saitai bolovsorol saitai mundag hun shuu demjdeg

Avatar

Зочин 2021-05-11 66.181.161.87

Baynzvrhchvvd bid ene zaluud itgej baigaa shvv tsaashdiinh ni ajild amjilt

Avatar

Зочин 2021-05-11 66.181.187.186

Чадвараараа биш ах дуугээрээ дээшээ оргогдож гарсан л цунх баригч байна зайлуул. Иймэрхуу мэдлэг боловсрол нимгэн гарууд уг дуугарах болоогуй ээ.

Avatar

Зочин 2021-05-11 150.129.143.245

Хахаха хихихи хохохохо. Гишүүн гэчихжээ

Avatar

tsvnh barigchiin tvvh l bnaa. 2021-05-11 202.131.225.197

neg tsvnh barigchiin l namtar bnaa. nam dagaj darga nart dagaj gvisen l hvn bna..

Avatar

Зочин 2021-05-11 202.179.30.6

what is fuckin member

Avatar

Зочин 2021-05-11 66.181.161.35

ner cever gar cever bol bolondoo ajiliin amjilt

Avatar

Зочин 2021-05-11 103.9.90.100

ийм хүн байдаг юм уу?

Avatar

Зочин 2021-05-11 66.181.179.28

ДҮҮРГИЙН ТАМГА БУЛААЦАЛДХАЛ БААРНЫХАА ХАМГААЛАГЧДААР ДҮҮРГИЙН ДАРГЫН ХААЛГЫГ ХАМГААЛУУЛЖ МАНУУЛЖ БАЙСАН МАНГАР ГИШҮҮН БОЛЦОН ЮМ УУ ?

Avatar

Зочин 2021-05-11 202.179.27.97

Хүн шууд улстөрчөөрөө төрдөггүй, төлөвшдөг. Амжилт

Avatar

Эрдэнэ 2021-05-11 103.212.118.123

Үнэхээр ийм гишүүн байдаг юм уу. Тоглоогүй шүү.

Avatar

Зочин 2021-05-11 202.21.113.238

юу хийсэн гэж гадас авдаг байна аа

Avatar

Зочин 2021-05-11 64.119.27.148

Огт хараагүй юм байна. Дүүргээс би л лав сонгоогүй. Ширээн доогуур нуугддаг нөхдийн 1 байхаа.

Avatar

zochin 2021-05-11 66.181.164.157

Ul uzegdegch nyangar Mongoliin emgenel

Avatar

зочин 2021-05-11 202.21.117.210

тэнэг үү та нар, тэнэг тролчид та нарыг бодоход бүх шатандаа Монголдоо л нэр хүндтэй сургуулиудад сурсан байна. Бизнес хийж та нарын халамжийг төлсөн байна. Бүү атаархацгаа…

Avatar

Зочин 2021-05-11 66.181.160.111

иим гишүүн байдаг юм уу ? ДОРЖХАНДЫН туслах болгомоор юм их зүйл амжццлж байна бусад эдиин засагч нар хоосон онол ярих юм

Avatar

Зочин 2021-05-11 202.21.126.30

Ямар ч гэсэн герман, англи хэлтэй, олон улсын харилцаа буюу дипломатч, хуульч мэргэжилтэй хүн байна. Амжилт!

Avatar

Зочин 2021-05-11 202.126.89.228

ДЭЭДЭС ДООДОСГҮЙ БУЛТААРАА ДУРААКУУДЫН ОРОН ШҮҮ ЭНЭ МОНГОЛ !!!!

Avatar

Иргэн 2021-05-11 192.82.90.226

Хөөрхий Ядаж Англиар хоолоо захиалж чадах байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж