Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлантай маргаан үүсгэсэн. МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж даваа гаригийн 10:00 цаг хүртэл завсарлага авсан нь дуусав.
Бүлгийн хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" буюу тендерийн хуулийг төсөв санаачлагчид буцааж, бусад төслүүдээ хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
3,602.33






















































Холбоотой мэдээ