Д.Цогтбаатар Б.Түвшин нар “гологдож”, Д.Батбаяр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2024.08.19-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Б.Түвшин нар “гологдож”, Д.Батбаяр сонгогдов

Д.Цогтбаатар Б.Түвшин нар “гологдож”, Д.Батбаяр сонгогдов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох гэж хэд хэдэн санал хураалт явуулав. Ингэхдээ Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатар, Б.Түвшин нар Төсвийн байнгын хорооны гишүүдийн олон санал авч чадалгүй “гологдсон” бөгөөд хэсэг хугацааны дараа Ардчилсан намын бүлгээс дахин Д.Батбаярыг нэр дэвшүүлэв.

Хуулийн дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс нэр дэвшүүлж, сонгодог бөгөөд УИХ дахь Ардчилсан намаас Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлсэн ч байнгын хорооны гишүүд дэмжээгүй бөгөөд түүний дараа Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч мөн л байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй юм. Учир нь хуулийн дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

Ганцхан дэд хорооны дарга томилох гэж Төсвийн байнгын хорооны хурал “сунжирч”, Ардчилсан намын бүлэг ч гэсэн хоёр хүн нэр дэвшүүлээд унагачихсан учраас дараагийн хүнээ сайн “тохирч” нэр дэвшүүлснээр ийнхүү Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаярыг томилов. Төсвийн байнгын хорооны гишүүдийн зүгээс АН, ХҮН хамтарсан Засгийн газарт орсон учраас дэд хорооны даргыг Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж