Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, Оксфордын Их сургуулийн судлаач хатагтай Мари Фэйвриг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр түүний англи хэлнээ хэвлүүлсэн “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном болон Чингис хааны үеийг судалсан судалгаа, бүтээлийг Францын хэвлэлийн газрууд, олон нийтээс сонирхох хандлага нэмэгдэж буй талаар ярилцсан байна.
Тухайлбал, “The Horde. How the Mongols changed the World” (Harvard University Press, 2021) ном нь монголчуудын түүхээр аялуулаад зогсохгүй дэлхийн түвшинд монголчууд юу бүтээн байгуулж, нүүдэлчин ардын соёлд ямар өөрчлөлт бий болгосон тухай өгүүлжээ. Мөн монголчуудын түүхийг өгүүлсэн хатагтай Мари Фэйврийн судалгааны зохиол бүтээлийг тус улсын уншигч, судлаачид өндөр үнэлж байгаа аж.
Судлаач Мари Фэйври Нант хотын түүхийн музейгээс дэлгэхээр төлөвлөөд буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төсөл дээр хамтран ажиллаж буй. Тэрбээр Чингисийн Эзэнт гүрний цаг хугацаанд хамаарах чиглэлээр идэвхтэй судалж байгаа аж.
Элчин сайд А.Баттөр Их Эзэн Чингис хааны тухай болон Монгол Улсын талаарх Франц дахь монгол судлаачдын ном, бүтээл арвижиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ. Нант хотын түүхийн музейн үзэсгэлэнгийн төсөл, түүнчлэн Монгол Улсын Дипломат академийн санаачлага болох “Чингис судлалд холбогдох 1000 номын сан буюу “Алтан цуглуулбар-999” төслийг багтай холбоотой ажиллахаар болсон байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ