Дархан-Уул аймагт дөрвөн хүний шинжилгээ эерэг гарсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Тодруулбал өчигдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн шинжилгээгээр дөрвөн тохиолдол илэрч, ийнхүү батлагдсан тохиолдол 20 боллоо.
Уг дөрвөн тохиолдол нь төмөр замын кластер дотроос шинээр илэрсэн тул иргэд сандрах хэрэггүйг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл онцоллоо. Аймгийн хэмжээнд гарч байгаа төмөр зам дагасан өвчлөлийг хяналтад авсан тул шинээр илэрсэн халдварууд тусгаарлалтад байсан аж. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилсан тооцоогоор төмөр зам дагасан кластераас 48 хүн халдвар авсан байх магадлалтай ажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ