Томилолт: Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна | News.MN

Томилолт: Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Томилолт: Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Томилолт: Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногтойгоо золгож, энэ хугацаанд цар тахалтай тэмцсэн, вакцинжуулалтыг идэвхжүүлсэн амаргүй цаг хугацаа өнгөрөөсөн хэмээн хэдхэн хоногийн өмнө танилцуулж байв.

Улсын хэмжээнд халдварын тоо буурч, вакцинжуулалт идэвхтэй үргэлжилж буй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж, газар дээр нь байдалтай танилцаж байна. Ерөнхий сайдын тэргүүлсэн томилолтын багийн эхний зогсоол сүүлийн хоёр жилийн хугацаанд яригдаж байгаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил.

ДАРХАН-УЛААНБААТАРЫН ЗАМЫГ 24 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсч, зарим үүрэг даалгавар өгсөн байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ.

Тус шийдвэрийн дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм. Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ. Үүнд,

I багц – Улаанбаатараас баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,

II багц – Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км,

III багц- Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км,

IV багц -Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км,

V багц -Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.

Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна. I багцын гүйцэтгэл 85.43 хувь, III багц 69.76 хувь, V багц хэсэгт 70.46 хувийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53 км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ.

Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин II, IV багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна.

Цар тахалтай холбоотойгоор замын ажил гацсан ч 2021 оны гуравдугаар сард эхлүүлж, 24 сарын хугацаанд дуусгах ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг энэ замын хугацаанд нь ашиглалтад оруулахыг онцгой анхаарах үүрэг өгөв.

ДАРХАН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 7500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан арьс ширний цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцав. Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10 мянган тонн ноос, 1000 тонн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Төрөөс цогцолборыг ашиглалтад ороход бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлээд, Монгол Улс малаа төрөлжүүлж өсгөн, ашиг шимийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах цаг болсныг онцолжээ.

Тус цогцолбор ашиглалтад орсноор 7500 орчим байнгын ажлын байр бий болох бөгөөд ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дархан арьс ширний цогцолбор баригдсанаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон байна.

ДАРХАНД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗАР 50 ТЭРБУМЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөтэй танилцав.  Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их, дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулбал, ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2524 өрхийн 8500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус хороолол” нь нийт 11.6 га талбайг хамарна. Урьдчилсан байдлаар есөн давхар 18 орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1 км, 700 автомашины зогсоол, ногоон байгууламж 1.6 га талбайд үйлчилгээний барилга байхаар тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ийм л байна 2021-05-13 66.181.188.93

Энэ 2 эрх барьж байгаа НАМ, түүний албан тушаалтнуудын л хар гай. Эд нар хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгд л авилга, алба тушаал, нэр хүнд авахын төлөө л засгийн ажлыг өөрсдийн дураар хийдэг. Дээр нь нэмээд нөгөө л улигт Хятадын гүйцэтгэгч нар-баахан худлаа танилцуулга бариад гүйгээд ирдэг+тэгээд шалгардаг=Өнөөдрийн нөхцөл байдал үүсдэг.

Avatar

Зочин 2021-05-13 192.82.67.12

төмөр эдлэл хийхгүй бол улс явахгүй Төмрийн хүдрээ гаргахаа боль. Ордоо Дээгийгээс хурааж ав

Avatar

Зочин 2021-05-13 202.126.89.249

ЗАРИМ БАРУУН АЙМГУУДАД ВАКЦИНЖУУЛАЛТ ЯНЗ БҮРИЙН ШАЛТГААНААР ТААРУУ БАЙНА ЖНЬ: ВАКЦИН ТЭЭВЭРЛЭХ УНАА МАШИНГҮЙ; ЭСВЭЛ ИРГЭДИЙН ИДЭВХИ СУЛ ….ЭСВЭЛ ТАХАЛ БАГА ГАЙГҮЙ НЭРИЙДЛЭЭР ВАКЦИН ЗАХИАЛГЫГ НЬ ЭМЯ-НААС ХОЙШЛУУЛЖ ХОЙГУУР ОЧЁРТ ОРУУЛЖ БАЙГАА ГЭХ МЭТ…..

Avatar

Зочин 2021-05-13 139.5.217.217

Зах зээлийн эдийн засгийн онолын ойлголтыг муухан мэргэжлийн орчуулагчдын лайгаар ийм буруу ойлголт буй болж дуртай цагтаа үнээ чөлөөтэй нэмдэг эрхтэй болжээ. . Уг нь альваа ажил , үйлчилгээг улам боловсронгуй болгон сайжируулж хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэн шинэлэг болгоод илүү үнээр борлуулах тухай ойлголт юм. Иймд өмнөх ажил, үйлчилгээг хэрхэн сайжируулсныг стандарт хэжил зүйн байгууллагаар батлуулсны дараа шинэ үнийг хэрэглэх зөвшөөрөл олгодог болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-13 202.21.108.44

Поп жүжигчин

Avatar

Зочин 2021-05-13 139.5.217.217

Малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Энэ юу гэсэн үг юм вэ үйлдвэрийн бүтээгдэхүүний өөрийн өртөг дээр нэмүү өртөг гэдэг юм зүгээр л нэмнэ гэсэн ойлголт юм уу. Ийм учраас манай худалдаачид бараа үйлчилгээнийхээ үнийг яльгүй шалтаг шалтгааныг ашиглан нэмүүн өртөгийг болгоод зүгээр л үнээ нэмдэг болоод удаж байгаа ч бодитой үнийн өсөлт мөн эсхийг шалгах төр , засгийн байгууллага алгаа,

Avatar

Зочин 2021-05-13 66.181.179.26

замын тендер шалгаруулсан хүмүүст нь хариуцлагатооц л доо. тэд чинь хятадаас мөнгө авсан байна даг. тэр хүмүүсийг ээ замын ажилд гаргаж ажиллуул.

Avatar

Зочин 2021-05-13 66.181.188.167

Одоо ч сонгуулийн шоу хийгээд тэнэж попорч шизодоно

Avatar

Зочин 2021-05-13 202.21.113.238

corona taraagaad bn uu

Avatar

? 2021-05-13 66.181.161.31

Ерөнхий сайд зүгээр давхиж очоод харчихаад амаар баахан үүрэг өгснөөр ажил эрчимжихгүй л дээ!! Харин нэн даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлыг нь шуурхай шийдэж өгвөл харин бодитой дэм болох учиртай!!! Залуу сайд маань тэрийг мэдэж л байдаг байгаа даа???

Avatar

Зочин 2021-05-13 202.21.113.238

halaa hiij yavaa maa

Avatar

ЗАМ ТАМ 2021-05-13 192.82.64.83

ТАМ БОЛГОСОН ЗАМАА ЯРЬСААР Л ….

Avatar

Зочин 2021-05-13 64.119.18.92

Ene Bers tugssun erguu ajillaad yaahav dee Songuuliin surtalchilgaa l hiij yavaa biz erguu dagz

Avatar

Зочин 2021-05-13 202.126.89.249

ОДОО УЛААНБААТАРТ НЭМЖ ШИНЭЭР БАЙШИН БАРИАД ХЭРЭГГҮЙ ЭЭ !!!
ХАРИН БУСАД 21 АЙМГУУДААС СОНГООД ДАГУУЛ ХОТ БУЮУ SUBURBAN -ЫГ ДЭД БҮТЭЦТЭЙ НЬ (ДУЛААНЫ СТАНЦ; БОХИР ЦЭВЭРЛЭХ; ЗАМ ХАРГУЙ; ТӨМӨР ЗАМ…) БАЙГУУЛБАЛ ЖИНХЭНЭ 21-Р ЗУУНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛНО ДОО.

Avatar

Зочин 2021-05-13 202.9.47.48

Энэ тэнэмэл зүгээр ч тэнээгүй байх өө. Хятад эзэд нь юу юу манай нийлүүлэх гэж байна гэж даалгаьар өгөөд нийлүүлэх хөрөнгөө бүртгэж яваа юм байхдаа.

Avatar

бодол минь 2021-05-13 103.57.95.194

Та 1 жилийн курсанд суулаач өдий зэрэгтэй ажил эхлүүлнэ гэдэгт эргэлзэж байна?

Avatar

Зочин 2021-05-13 66.181.177.116

Ажил хийхгүй дэмий тэнээд л явах юм даа!?

Avatar

Зочин 2021-05-13 202.131.230.218

Хүнд даацын ачаа ачсан машинуудыг засмал замаар явуулахгүй байж болдгүй юмуу баянхонгор говь-алтайн замыг эвдээд дууслаа

Avatar

Зочин 2021-05-13 66.181.179.26

ачааны машинаа явахыг тооцох ёстой шүү дээ. 100тонны уурхайн машинаар ачаа зөөдөгийг болиул. 60тонн түлж ачаад сум бүрт явж байгаа шүү дээ:

Avatar

Зочин 2021-05-13 66.181.188.29

Харвардын 1 сарын хэлний курс төгсөгч ерөнхий сайд их л мэдоэг мэргэжилгүй санагдах болмой

Avatar

Зочин 2021-05-13 66.181.179.26

амьдаараа хатаж үзсэн хүн бол аливааг шийдэж хийх арга эвийг сайн олдог болчихдог. энэ Тавхай сайд маань манаач л хийж үүрэглэж суусанаар өөр ажил мэдэхгүй байна. дээрээс ХҮ-н аргаар үүрэгдэх аргаар л явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж