Дарханы хэсгийн хороодод Сovid-19 илрүүлэх шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2020.11.24-нд нийтлэгдсэн

Дарханы хэсгийн хороодод Сovid-19 илрүүлэх шинжилгээ авна

Дарханы хэсгийн хороодод Сovid-19 илрүүлэх шинжилгээ авна

Дархан-Уул аймагт өнөөдөр (2020.11.24)-өөс нэг өрхийн нэг хүнийг шинжилгээнд хамруулж эхэллээ. Оршин суугчид нийгмийн харилцаанд хамгийн их ордог иргэнээ сонгож, Сovid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулахыг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Тус комиссын өчигдрийн хуралдаанаар өрх бүрийн гишүүнээс хэрхэн шинжилгээ авах талаар шийдвэр гаргасан нь энэ юм байна. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдөр орой 22:00 цагт мэдээлэл өгөхдөө "Аймгийн хэмжээнд шинжилгээ авах ажлыг гурав хоногт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Одоогоор Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол шинээр илрээгүй" гэлээ.

Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг Дархан-Уул аймгийн хэмжээнд сонгуулийн үеэр санал авч байсан хэсгийн хороодод авах юм байна. Иргэд ч бас сонгуульд санал өгч байсан зарчмаар шинжилгээ өгөх аж. Тус аймгийн хэмжээнд 28300 айл өрхийн 100 гаруй мянган иргэн оршин суудаг. Өнгөрсөн хугацаанд нийт 22.510 иргэнд шинжилгээ хийснээс батлагдсан 20 тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж.

                   Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж