2015 оны хамгийн муу нууц үгүүд

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

2015 оны хамгийн муу нууц үгүүд

SplashData компани сүүлийн таван жилийн турш өнгөрөгч оныхоо хамгийн муу нууц үгийн жагсаалтыг гарган уламжлал болгоод байна. Тэд онлайнд ил болсон ойролцоогоор хоёр сая орчим нууц үгэнд судалгаа хийснээр энэхүү жагсаалтаа гаргажээ.

Өнгөрөгч 2015 оны хувьд хамгийн муу нууц үгийн жагсаалтыг өмнөх оныхтой ижил буюу “123456” гэсэн нууц үг тэргүүлсэн байна.

Харин хоёрдугаар байрт “password,” гуравдугаарт “12345678”, дөрөвдүгээрт “qwerty” гэх нууц үгүүд орсон байна.

Дараагийн байруудад “starwars,” “solo,” “princess,” “football” “basketball” зэрэг үгнүүд оржээ. Хэрвээ эдгээр нууц үгүүд дотор таны хэрэглэж буй нууц үг байвал даруйхан шиг солихыг зөвлөж байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж