Чойбалсанд БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Чойбалсанд БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарлажээ

Чойбалсанд БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарлажээ

Дорнод аймагт өнгөрсөн Лхагва гариг (2020.07.22)-т БНХАУ-ын 31 иргэнийг тусгаарласан байна. Тодруулбал, дээрх хятад иргэд нь Чойбалсан дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах ажээ.

Тус станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж,  Хятадын “ТВЕА” групп тендерт шалгарсан аж. Өргөтгөлийг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр, 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох юм байна.

Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, нийт 250 гаруй хятад ажилчин ажиллуулах болсон талаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шав тавих ёслолын үеэр мэдэгджээ. Эхний ээлжийн инженер техникийн ажилчид болох 31 хятад иргэн Замын-Үүдийн боомтоор ийн нэвтрэн, Дорнодод ирж, "Чойбалсан" зочид буудалд 21 хоног тусгаарласны дараа дахин шинжилгээ авах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж