Нийслэл, орон нутаг камержуулалтын 100 саяас 1,3 тэрбумын тендер зарлажээ

Нийслэл, орон нутаг камержуулалтын 100 саяас 1,3 тэрбумын тендер зарлажээ

Нийслэл, орон нутаг камержуулалтын 100 саяас 1,3 тэрбумын тендер зарлажээ

Нийтийн эзэмшлийн зам талбайд гарах осол, аваар, дээрмийн хэргүүдийн тохиолдлоос харахад хяналтын камергүй газруудад ихэвчлэн гардаг байна. Тиймээс жил бүр орон нутаг, нийслэлийн төсөвт нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалтын төсвийг суулгадаг аж. Хяналтын камер байхгүйгээс хэрэг, зөрчил гарсан тохиолдолд илрүүлэхэд хугацаа алдаж байгааг Дорноговь аймагт алга болсон 12 настай охины жишээнээс харж болно.

Энэ сарын байдлаар нийт гурван аймаг, нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийтийн эзэмшлийн бүсийг камержуулах, хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын төхөөрөмж суурилуулах тендерийг зарлажээ.

Тухайлбал, нийслэлийн эмзэг цэг, автобусны буудлыг камержуулж, цагдаагийн байгууллагын сүлжээнд холбох 1,3 тэрбумын тендер зарласан байна. Харин орон нутагт Төв аймаг 120 сая, Дорнод аймаг 200 сая, Дорноговь аймаг 135 сая төгрөгийн камер худалдан авах сонгон шалгаруулалт зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би Монгол ХҮН 2023-10-06 66.181.189.186

Камержуулах шаардлага нь байгаа ч нэг их мөнгө төсавлөөд тендэр зарласан нэр зүүдэг. Тэгснээ ямар туршлага байхгүй хамаарал бүхий нөхдүүддээ өгчихнө. Нөгөөдүүл нь хангалттай мөнгө авсан ч хамгийн хоцрогдсон, хямд төсөр агуулахын буланд хаягдал болоод хэвтэж байгаа ажиллах ажиллахгүй хэдэн юм авч ирж зооно. Нэг иймэрхүү үйл явц давтагдахгүй байгаасай
Иргэд бид шалгаж, шахаж шаардах эрхтэй бас үүрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-06 213.87.157.95

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-06 216.38.195.74

yj

Avatar

Нэргүй 2023-10-06 103.108.94.235

Хэдийгээр камержуулах нь гэмт хэргийн гаралтад сайнаар нөлөөлөх ч иргэний эрх чөлөөнд халдаж буй үйлдэл мөн гэж үздэг. Иймээс энэ асуудлыг бусад оронд нарийвчилсан хууль, тогтоомжоор зохицуулдаг.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-10-06 59.153.85.132

Чон борооноор…

Avatar

Бодит түүх 2023-10-06 59.153.85.132

Би 2008 онд IT камерын компанитай байлаа, Улсын зарласан камерын тендэрт ороод материал бэлдэхдээ, хамт камер тоног төхөөрөмжөө бас авч бэлдсэн байлаа, уг нь бол тендерээ авсан дараа тоног төхөөрөмжөө авдаг л даа, хугацааг нь харахаар авч бэлдэхгүй бол болохгүй байхаар өөрөө эрсдлээ үүрээд тоног төхөөрөмжөө авсан байсан, гэтэл нэг цүнхний тамга кармалсан нөхөр нөгөө тендер авчихсан, намайг бүх тоног төхөөрөмж бэлэн гэдгийг хуйвалдагч талаасаа мэдсэн манай компанийг тойрч сар алхаад дуусч байса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж