Гар, хөл нь амархан даардаг хүмүүст

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Гар, хөл нь амархан даардаг хүмүүст

Гар хөл амархан даарах нь цусны эргэлт муу байгаагийх, харин цусны эргэлт, биеийн халууныг бид өдөр тумын дэглэм, хоолны тэнцвэрээр сайжруулж болно.

Шинж тэмдэг

Амархан даардаг, дулаан орчинд дассан хүнээс гадна хөл гар нь байнга хүйтэн байдаг хүмүүс байдаг. Гар хөл хүйтэн байх нь цусны эргэлт удааширснаас судас цөөтэй биеийн үзүүр хэсэгт очих цус багадаж, гар хөлийн дулаан буурахаас болдог байна. Гар хөл хөрөх нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг. Европ анагаахад өвчин гэж үздэггүй ч засал хийхгүй ужигруулвал гар хөл бээрэх төдийгүй толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиур нэмэгдэх эрсдэлтэй.

Шалтгаан

Гар хөлийн үзүүр зүрхнээс хамгийн хол тул цусны эргэлт муудмагц хамгийн түрүүнд өртдөг байна. Цусны эргэлт, гар хөлийн хөдөлгөөнийг удирддаг мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход бас гар хөл хөрөхөд хүргэнэ. Ажиглалтаас үзэхэд булчингийн их бага мөн нөлөөтэй байдаг ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү ийм шинж илэрдэг нь булчин багатайгийх гэгдэж байна.

Эмчилгээ

Гар хөл хөрөх асуудлыг шийдэхийн тулд биеийн дулаанаа өргөж цусны эргэлтээ сайжруулах шаардлагатай. Үүнд дулаан баннанд орох, дасгал хийх, тэжээлийн баланс сайтай хооллох зэрэг арга тус болно. Уураг, витамин ихтэй илчлэг хүнс идэж, бие хөргөх сахар, тостой идэх юмнаас аль болох татгалзаарай. Мөн хүйтэн уух юм аль болох бага уух хэрэгтэй. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд аль болох зөв дэглэмтэй амьдарч, стресс хураахгүй байх нь чухал.

Эх сурвалж: emch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж