Туркийн парламентын гишүүд зодолджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Туркийн парламентын гишүүд зодолджээ

Туркийн парламентын гишүүд зодолджээ

Туркийн парламентын гишүүд Сирийн асуудлаас болж хоорондоо зодолджээ. Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дэмжигч болон сөрөг хүчнийхний сөргөлдөөн зодоон болон хувирсан байна.

Маргаан анх сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намын тэргүүн Кемал Кылыгчдароглу Сирийн төрийн тэргүүн Башар Асадтай хэлэлцээ эхлүүлэхийг санал болгосноос үүсчээ. Харин Эрдоган түүнийг урвагч хэмээн цоллосны дараа сөрөг хүчний хууль тогтоогчид төрийн тэргүүнийг буруутгаж эхэлсэн байна.

Эрдоганы тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн намынхан Ерөнхийлөгчөө өмөөрснөөр зодоон эхэлжээ. Арав гаруй гишүүн оролцсон зодооноос болж парламентын чуулганы хуралдаан тасалдсан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж