Путин Казахстанд айлчилж байна

Путин Казахстанд айлчилж байна

Путин Казахстанд айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр /2023.11.09/ Казахстанд айлчилж байна. Харин нөгөө талд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси нар Узбекистанд айлчлав. Эдгээр айлчлал нь бүс нутаг дахь шинэ дипломат ашиг сонирхлыг илэрхийллээ гэж ажиглагчид дүгнэж байна.

Орос, Украины дайнаас хойш бүс нутаг дахь Путины нөлөө суларч буй тул хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлзэх болсон. Дэлхийн улс орнууд ч Төв Азид идэвхийлэн хөрөнгө оруулах болов. Тухайлбал, Хятад улс "Бүс ба зам" санаачлагаараа дамжуулан бүс нутгийн томоохон түнш болсон. Путинээс долоо хоногийн өмнө Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Казахстанд айлчилсан билээ.

Путин, Касым Токаев нар Астана хотноо уулзахынхаа өмнө хоёр орны харилцааг өндрөөр үнэлсэн мэдэгдэл хийжээ. "Бид ирээдүйг харсан стратегийн түншлэлтэй" гэж Путин хэлсэн бол "Баялаг түүхтэй, гэрэлт ирээдүйтэй холбоотнууд" гэж Токаев хоёр орныг нэрийдэв.

Тэгвэл өмнө зүгт 1000 гаруй км зайд Узбекистаны нийслэл Ташкент хотноо Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү уулзалтад Иран, Туркийн ерөнхийлөгчид, Пакистаны ерөнхий сайд болон Төв Азийн бусад удирдагч оролцож буй.

Гэхдээ тэдний хэлэлцэх асуудал нь Израиль, Хамасын дайн биш гэдгийг Узбекистан онцлов. Тодруулбал, удирдагчид худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, тээврийн асуудлыг авч хэлэлцэнэ. Далайд гарцгүй Төв Азийн орнууд Пакистанаар дамжин далайд гарахыг оролдож буй талаар ярих төлөвтэй байна.

Ираны ерөнхийлөгч мөргөлдөөний талаар хэлэлцэхийг хүсэхгүй байна гэсэн бол Эрдоган энэ сэдвийг хөндөх магадлалтай юм. Эрдоган барууныхан болон Израилийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж буй.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ 2023-11-09 202.21.107.60

Моногочуудаа дэлхий дахинд нэг бралдаах зарлая. Бусдыг гутааж доромжлох . Эхэнд энэ комментоор улс гүрэн . Хувь хүн доромжилдогдоромжлогчлыг оруулъя. Тэд дэлхийд нэг юм ч болсон чаддагаа харуулаг л дээ.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.55.191.130

Путины хажууд нөхөр жинхэнэ эр хүн юмаа. Энэ Путин нөхөр гөлөг шиг хөөрхийлөлтэй байна

Avatar

Нэргүй 2023-11-09 37.165.204.218

хуурамч Путин

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

СЛАВА РОССИИ 2023-11-09 66.181.188.66

Хасагууд өөдгүй

Avatar

зочин 2023-11-09 202.126.90.14

ОХУ ,Казакстаны харилцаа хэвийн байна.2022 оны худалдаа 10 хувь өсч,28,2 тэрбум долларт хүрсэн бол энэ оны эхний 3 улиралд 7 хувь өсжээ, Худалдаанд үндэсний вальютыг өргөн ашиглаж байна.ОХУ-аас хэрэгцээт зүйлээ авах гэж доллар эрж гүйх нь багасжээ..Хоёр орны хамтын 6000 үйлдвэр одоогоор ажиллаж,Мөн 33,5 тэрбум долларын өртөг бүхий143 оьектийн төсөл дээр хамтран ажиллаж байна.Хамтын ажиллагаа өрнүүлэх талаар манайх шиг хоосон ярьдгүй,баруун гэж хэт туйлширдаггүй бололтой.

Avatar

Баяр 2023-11-09 202.21.120.62

Ориг нь уу, нөгөөдөх нь үү

Avatar

зочин 2023-11-09 202.126.90.14

Манай ардчилагч гэх нөхөд,баруун гэж хэт туйлшрагчид Хоёр хөршийгөө л үзэн ядна.Чадлаараа муулж, ,харааж занаж солиорно. Иргэдийн толгойг энэ талаар хордуулахыг хичээнэ.Гэвч манай иргэд энх тайван амар амгаланг хүснэ.Хоёр хөрштэй харилцах харилцаг хүйтрүүлж устгах алхам хэзээ ч хийхгүй. Хамтарч ажиллаж,хөгжиж урагшлахыг л илүүд үзнэ.

Avatar

Зочин 2023-11-09 66.181.160.11

Казакуудыг аргадаж яваа юм байна л даа… Аргагүй дээ… Казакууд Оросуудыг үзэн ядах нь эрс нэмэгдсэн байна лээ… Украйны дараа бидэнлүү дайрнаа гэж бат итгэдэг юм байна лээ …

Avatar

Нэргүй 2023-11-09 192.42.116.198

одоо уяахуяа нацист укр тролл шаахайнуудын мэдрэл нь муудаж солиорол нь эхлэнэ, ккк

Avatar

Нэргүй 2023-11-09 202.126.89.231

Монголд л битгий ирээрэй

Avatar

Нэргүй 2023-11-09 94.140.115.63

Путин Монголд ирэх эсэх нацист укр тролл шаахай чамд хамаа байхгүй, ирвэл бүүр л сайн.

Avatar

Нэргүй 2023-11-09 123.254.172.208

Чам шиг оросын болл бодохыш хүмэгчид Монглдоос зайлж Тува Буриадууд шиг амьдрах хэрэштэй ш дээ. Тусгаар тогтносон улсын иргэн байж өөр улсад ингэж пялдагаддаг л***р амьсгаанууд зайлаасай

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2023-11-09 103.111.68.3

ЭНЭ НЬЮС САЙТ ДАНДАА ПУТИНИЙГ ХУДАЛ ХЭЛЭХ БАРУУНЫ ТЕХНОЛОГИЙН МОНГОЛ ХУВИЛБАР ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж