Эрдоган Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлав

Эрдоган Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлав

Эрдоган Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг соёрхон батлав

Туркийн парламентын гишүүд Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг өнгөрсөн Мягмар гаригт баталсан.  Тодруулбал, Туркийн парламент Шведийн гишүүнчлэлийг хэлэлцэхэд хууль тогтоогчдын  287 нь дэмжиж, 55 нь эсрэг санал өгсөн байна. Тэгвэл ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Пүрэв гаригт гарын үсэг зурснаар Шведийн хүсэлт эцэслэн батлагдав.

Өдгөө Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрөх сүүлчийн орон нь Унгар болоод байна. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Лхагва гаригт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярьж, Шведийн гишүүнчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. "Бид Унгарын Үндэсний ассамблейг Шведийн талд санал хураалт явуулах, боломж гармагц соёрхон батлах үйлдлээ дуусгахыг уриалсаар байх болно" гэж Орбан хэлсэн байна.

Дашрамд дурдахад, НАТО-д элсэхийн тулд эвслийн гишүүн 31 орон бүгд дуу нэгтэйгээр тухайн улсын гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-26 213.87.157.180

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж