Дэлхийн анхаарал Украин, Газын зурваст төвлөрч байх зуур…

Дэлхийн анхаарал Украин, Газын зурваст төвлөрч байх зуур…

Дэлхийн анхаарал Украин, Газын зурваст төвлөрч байх зуур…

Махмуд Амед Нассер төрөлхийн зүрхний гажигтай ач хүүгээ эмчлүүлэхээр сарын өмнө Сириэс Туркт иржээ. Тэр энд аюулгүй байгаа ч онгоцны чимээнээс сүрдсэн хэвээр байна. Түүний бяцхан ач хүртэл онгоцны чимээнээс маш их айдаг гэв. "Манай хүүхдүүд бүгд онгоцны чимээг мэддэг. Туркт ямар ч аюулгүй байхад л ач хүү маань өвөө тэнгэрт байлдааны онгоц байна гэж хэлж байна" гэж Нассер ярижээ. 

Сирийн тэнгэрт Оросын байлдааны онгоцууд ойр ойрхон нисэлддэг. Энэ үед иргэд нуугдаж, сайн сайхны төлөө залбирахаас өөрийг хийж чаддаггүй аж. Дэлбэрэлтийн улмаас үүссэн даралтат долгионд өртөж, гэмтэхгүйн тулд онгоц нисэлдээд эхэлмэгц тэд амаа ангайдаг гэлээ.

"Сиричүүд болон украинчууд нэг дайсантай, нэг алуурчинтай" гэж Нассер хэлэв. Гэвч хоёр улсад нөхцөл байдал харьцангуй өөр байна. Украинд Оросын бөмбөгдөлтийг радар, дижитал программуудаар дамжуулан урьдчилан анхааруулдаг. Гадаадын олон зуун сэтгүүлч үйл явдлыг шууд дамжуулсаар байна. Гэтэл Сирид үхэл, сүйрэл ямар ч урьдчилсан анхааруулгагүйгээр гэнэт л ирдэг. Гадаад ертөнц ч тэдэнд анхаарал хандуулдаггүй. 

Оросын арми Сирид найман жилийн турш харгислал үйлдэж, байлдааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тодруулбал, ОХУ 2015 оноос хойш Ассадад тусалж, Сирид сөрөг хүчнийхний эсрэг агаарын болон хуурай замын ажиллагааг явуулж байна. Эл харгислал удаашрах ч янзгүй байгааг "Politico" хуудас онцолжээ. Сирийн жишээг харвал ОХУ аливаа мөргөлдөөнийг удаан хугацаанд сунжруулах чадвартай гэсэн анхааруулга аж.

Нэгэн цагт Сирийн дайн барууны орнуудын анхаарлыг татаж, АНУ-ын гадаад бодлогын гол асуудал болж байв. Гэтэл өдгөө дэлхийн бусад мөргөлдөөнд олон улсын анхаарал сарнин оджээ. 12 жилийн өмнө сиричүүд ардчилсан эрхийн төлөө жагсаж, энд дэлхий нийтийн анхаарлыг татсан дайн болж байв. Дарангуйлагч Башар Ассадын харгис хэрцгий эрүү шүүлт, аллагын гэрэл зураг, бичлэгүүд илчлэгдсэнээр Сири хэсэгтээ л барууныхны анхаарлын төвд байлаа. Гэвч олон жил үргэлжилсэн дайн мухардмал байдалд орж, дэлхийн анхаарлыг өөр тийш нь хандуулав. 

Энэхүү нийтлэлийг бичсэн сурвалжлагч хэлэхдээ "Үүнд би буруутай" гэжээ.

"Сурвалжлагчийн хувьд би Сирийн иргэний дайныг эхэн үед нь сурвалжилж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрч, өөр сэдэв гарч ирлээ. Би Сирийн дайныг хэзээ ч мартаагүй боловч гол асуудал байхаа больсон. Харин Украины дайныг эхэлсэн цагаас нь сурвалжилж байна. Энэ хугацаанд Сирид юу болж байгаа бол гэж би олон удаа бодсон. Тийм учраас Турк руу ирэх замдаа Сирийн хилээр аялахаар шийдсэн" гэж "Politico" хуудасны сэтгүүлч Тим Мак хэлжээ. 

Бүх дайн эцэстээ дуусдаг. Гэвч зарим дайн арай золгүй байдаг аж. Дэлхий нийт ухамсаргүйгээр золгүй дайныг мартаж байхад нөгөө талд аллага зогсолтгүй үргэлжилсээр, хохирогчид, түрэмгийлэгчид гэсэн хоёр талаас нь бусад нь уг дайныг үл тоомсорлон мартаж орхидог. Дэлхий нийт Сирийг үл тоомсорлож байх зуур тэнд сүүлийн 10 жилийн хугацаанд өдөрт дунджаар 84 энгийн иргэн амиа алдсаныг НҮБ тооцоолжээ.

Тэгэхээр Ассадын дэглэм ардчиллыг дэмжигч жагсаалыг хэрцгийгээр дарж, иргэний дайн дэгдээсэн 2011 оноос хойш нийтдээ 306 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэсэн үг юм. Энэ нь хамгийн багаар бодсон хувилбар гэж НҮБ мэдэгдэв. 

Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглагч төрийн бус байгууллага энгийн болон энгийн иргэдийг оролцуулаад 600 мянга гаруй хүн амиа алдсан гэх тооцоог гаргажээ. 

Украины дайн Сири дэх энгийн иргэдийн амьдралыг улам дордуулжээ. Сирийн босогчдын хяналтад байдаг хэсгүүдийн гурилын үнэ Украины дайны өмнөх үеэс хоёр дахин үнэтэй байна. "Украины дайн дэлхий дахинд нөлөөлсөн. НҮБ-ын агентлагууд, АНУ-ын тусламж гээд бүх л сан Украинд илүү төвлөрч эхэлсэн. Хүмүүс аажмаар Сирийг мартаж байна" гэж Бахар хүмүүнлэгийн бүлгийн удирдах зөвлөлийн дарга Горан Ахмад хэллээ. 

Үүний зэрэгцээ дэлхий нийтийн анхаарал Украин, Газын зурваст төвлөрч байгааг далимдуулан Асадын дэглэм болон ОХУ сүүлийн саруудад довтолгоогоо эрчимжүүлжээ. Энэ он гарсаар эхний долоон сарын хугацаанд нийт 388 удаа Сирийг бөмбөгджээ. Мөн энэ хугацаанд 415 хүн эх орноосоо дүрвэсэн байна. Дүрвэгсдийн олонх нь Туркийн өмнөд хэсгийн Газиантеп хотод үйл ажиллагаа явуулдаг "Эдгэрэлийн өргөө" нэртэй буяны байгууллагад байрладаг аж. 

АССАДЫН ДЭГЛЭМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДӨХӨВ

Алеппо дахь голын уснаас 2013 онд 147 хүний цогцос олдож байв. Тэр хүмүүсийг Ассадын дэглэмийн хяналтад байдаг бүс нутагт цаазалсан байх магадлалтай гэж үздэг. Мөн Гута хотод мэдрэлд нөлөөлөх бодис хэрэглэн 1429 оны аминд хүрч байв. Эдгээр газар өдгөө сүйрсэн барилгуудаас өөр зүйлгүй, аймшигт дурсамжийн хөндий болон үлджээ. Сирид ажиллаж, амьдардаг хэнтэй ч ярилцаад үзсэн энэ аймшигт явдлуудыг мартаж болохгүйг онцлоно. 

Гэтэл дэлхий нийт Сирийн мөргөлдөөнийг мартахын хэрээр сөрөг хүчнийг дэмжих тухай яриа багасч, Ассадын засгийн газар болон бүс нутгийн бусад тоглогчдын хоорондын харилцааг хэвийн болгох тухай яриа улам бүр нэмэгдсээр байна.

Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улс 2018 онд Ассадын дэглэмтэй дипломат харилцаагаа сэргээж эхэлсэн. Саудын Араб, Йордан улсууд энэ онд Ассадын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг бүс нутгийн орнуудад шахав. Түүнчлэн энэ оны тавдугаар сард Ассадыг Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад дахин угтан авлаа. Хамгийн сүүлд 2011 онд энэ уулзалтад Ассад оролцжээ. Уг уулзалтыг тухайн үед хэвлэлүүд "халуун дулаан угталт" гэж тодорхойлсон юм. Ассад ч боломжийг ашиглан илтгэл тавьж, бусад улс орон Арабын орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүйг онцолжээ. 

Харин АНУ-ын хувьд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг өөрийн үндсэн үнэт зүйл гэж үздэгийнхээ хувьд Сирийн ард түмэнтэй хамт тууштай зогсоно гэж мэдэгдсэн.

АНУ дахь Сирийн Онц байдлын ажлын хэсгийн өмгөөллийн албаны захирал Вероника Занетта Брандони хэлэхдээ "Улс орнууд Ассадын дэглэмтэй хэвийн байдалдаа орж байгааг бид хүлээн зөвшөөрч чадахгүй" гэжээ. Сирийн Онц байдлын ажлын хэсгийн өмгөөллийн алба нь Ассадын дэглэмийг хэвийн болгохын эсрэг хуулийг батлахыг дэмжиж байна. Шинэ хуулиар АНУ-ыг Ассадын дэглэмтэй харилцаагаа хэвийн болгохыг хориглох юм. Мөн бусад орнууд Ассадын дэглэмийг хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэх болно. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо тавдугаар сард уг хуулийн төслийг санал хураалтаар баталсан. 

ТУРКИЙН НАЙРСАГ ЗАН ҮГҮЙ БОЛОВ

Гэтэл нэгэн цагт Сирийн дүрвэгсдэд зочломтгой ханддаг байсан Турк улс байр сууриа өөрчилжээ. Сирийн иргэний дайн эхлэхэд байсан Туркийн найрсаг хандлага үгүй болсон гэж дүрвэгсдийн хуаран дахь хүмүүс ярьсан байна. 2018 оны есдүгээр сард явуулсан санал асуулгаар туркчуудын 83 хувь нь Сирийн дүрвэгсдэд сөрөг ханддаг болохыг тогтоожээ. Энгийн иргэдийн хувьд сирийн дүрвэгсдээс болж ажилгүйдэл нэмэгдсэн, цалин багассан гэх мэт эдийн засгийн асуудал ярьдаг. 

Харин ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ жил дахин сонгогдохын тулд кампанит ажлынхаа үеэр Сирийн нэг сая дүрвэгчийг эх оронд нь буцаана гэх амлалт өгсөн юм. 10 гаруй жилийн өмнө Эрдоган Сирийн дүрвэгсдийг бидний ахан дүүс хэмээн хүлээж авч байлаа.

Гэхдээ Турк тэр аяараа гэдийчихээгүй аж. Сирийн дүрвэгч Мохаммед Нур Ясержи өнгөрсөн жил хилийн Килис хотод өнчин хүүхдүүдийн асрамжийн газар байгуулсан. Килис нь Сириэс чулуу шидэх зайд орших хот бөгөөд иргэний дайнаас зугтсан хүмүүсийн хөлд дарагдан өөрчлөгдөж орхисон бүс нутгуудын нэг. Тус хотод турк иргэдээс илүү олон тооны сири дүрвэгч амьдардаг гэдгээрээ онцлог юм. 

"Туркт ч, АНУ-д ч тэр Сирийн дүрвэгсдэд анхаарал хандуулах нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр багассан. Үүнийг ойлгож байна. Тэд үргэлж илүү чухал зүйлийг олж хардаг" гэж Мохаммед Нур Ясержи ярилаа. 

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-04 139.5.218.25

АНУ барууны орэуудтай цэргийн эвсэл байгуулж 2010 онд арабын хавар гэгч үймээн хувьсгалыг Сири, Ливи, Ирак зэрэг арабын орнуудад гай болсны уршгаар сая хүн үхэж үрэгдэж одоо болтол иргэний дайн эдгээр орнуудад үргэлжилж байна. Оросууд харин Сирийн ЗГ-ын урилгаар 2015 онд орж исламын улсыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн. Тэртээ тэргүй АНУ, Турк, Герман, Англи гээд онгоцууд зогсоо зайгүй нисэлдэж байхад оросын онгоцыг ялгах нь 2 нүүр гаргаж байгаа хэрэг

Avatar

HAHA 2023-12-04 203.217.139.240

Za bolio ch dee. USA NATO bas iim yum zondoo hiisniig tanaih yagaad dursdaggui yum.

Avatar

Зочин 2023-12-04 202.179.25.29

Гөлөг төөрүүлнэ гэж энийг хэлдэг юм.

Avatar

Нэргүй 2023-12-04 122.201.23.83

Орос үнэн муухай хүмүүс юм аа.

Avatar

зочин 2023-12-04 202.9.46.241

ОХУ Сирийг АНУ-с хамгаалж байгаа юм шүү….Орос хамгаалаагүй бол Сири улс аль эрт Ирак, Ливи шиг болох байсан. Танай сайд аливаа мэдээллийг дандаа худлаа мэдээллэж байхаасаа ичих хэрэгтэй…иргэд юм ойлгодог юмшүү.

Avatar

Нэргүй 2023-12-04 202.126.90.109

Тархиа угаалгаад л бай.

Avatar

Нэргүй 2023-12-04 173.66.93.130

Үмхий оросын шивэр долооцгоо ха ха

Avatar

Нэргүй 2023-12-04 173.66.93.130

Энэ тархиөмөлчийтөл угаалгачихсан үхэр тархитнуудын ам руу нь оросынх нь үмхий хулмас шивэрийг долоолго ха ха

Avatar

Өмнөд Солонгос АНУ тай тоглож хөгжиж Бид Төвдийн хойд дүртэй зууралдсаар 2023-12-04 103.212.119.169

Дэлхийн их гүрнүүдийн улс төрийн бодлогын наймаа арилжаанас их зүйл шалтгаална.Туркын Эрдогон Украйн бог хаяж ах дүү Азербажан улсад Нагорны Карбахыг аваад өглөө.ЕХ АНУ ишиг шидэж удахгүй түүхэн Оросуудын мэдэлд байсан Крым Донбассыг өгнө.Ишиг ньУкрайн ЕХолбоонд гишүүнчлэлтэй болно.

Avatar

Нэргүй 2023-12-04 71.239.25.243

hohi cjin

Avatar

Нэргүй 2023-12-04 59.153.87.54

олон хүн алж буй нэг атигар байгаа

Avatar

Лхагваочир 2023-12-04 66.181.161.248

лал улс бүлэглэлийн эсрэг орсуудыг орхоос өмнө ану саар толгойлуулсан 21 улс жил хагас байлдаад яаж ч чадахгүй байж билээ. орсууд ороод дор нь ялангуут уг бүлэглэл сөрөг хүчин болждээ.

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2023-12-04 103.111.68.3

ТИЙМЭЭ ЭНЭ ДЭЛХИЙГ ДОЛЛАР АМЕРИКИЙН НӨЛӨӨНӨӨС ГАРГАЖ БАЙЖ Л ЭНХТАЙВАН ТОГТОНО ДОО,БРИКС УЛХМ ӨРШӨЖИЖ ӨӨРСДИЙН МӨНГӨНТЙ НЭГЖТЭЙ БОЛБОЛ ДОЛЛАРЫН НОЁРХОЛ ЗОГСОНО ДОО

Avatar

Зочин 2023-12-04 66.181.178.143

Америкийг устгавал энэ дэлхий дээр энх тайван тогтоно. Дэлхийн хаа нэгтээ дайн хийж байж л АНУ оршин тогтнож байна. Дайн зогслоо л бол Америкийн эдийн засаг шууд хямардаг. Улсын өр нь тоогоо алдсан, үүнийг дайн хийж бусдын баялагыг сорж л санхүүжүүлдэг. Энэ дэлхий дээр хаа нэг газар дайн, мөргөлдөөн, төрийн эргэлт, халдварт өвчин гарч л байгаа бол тэнд Америк заавал оролцсон байгаа, түүний санаачлагаар л энэ бүхэн хийгдэж байгаа, энэ бол баталгаатай.

Avatar

Нэргүй 2023-12-04 66.181.184.60

Оросууд алж хядаад Монголын баялагыг унэгуй зеегеед бх сайхан байсан юмуу

Avatar

Нэргүй 2023-12-04 202.21.108.36

Террорууддаа амьдаараа шатаалгахыг хүсээ юм бх даа.

Avatar

Б 2023-12-04 202.131.225.197

ЭНЭ ЦАРЬ ПУТИНЫ ЭЗЭНТ УЛС ГЭЖ ООРКЫН ГҮРЭН БАЙНАА. ХАА ЦУС УРСАНА ТЭНД ЦАРЬ ГАРАА ДҮРСЭН БАЙДАГ. 21-Р ЗУУНЫ ЭМЭГНЭЛ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж