"Covid-19 дэлхийн эдийн засагт 1.1 их наяд $-ын хохирол учруулна"

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

"Covid-19 дэлхийн эдийн засагт 1.1 их наяд $-ын хохирол учруулна"

"Covid-19 дэлхийн эдийн засагт 1.1 их наяд $-ын хохирол учруулна"

Хятадын ДНБ-ий өсөлт 2020 онд Covid-19 вирусээс шалтгаалан өнгөрсөн жилийн зургаан хувиас 5.4 хувь болон буурах төлөвтэй хэмээн Оксфордын эдийн засагчид тооцоолжээ.

Эдийн засагчдын хоёр ерөнхий таамаг дэвшүүлж байна. Эхний таамаглалаар бол хэрвээ вирус Ази тивд голчлон дэлгэрсээр байвал дэлхийн эдийн засагт 400 тэрбум ам.долларын гарз (0.5 хувь) учирна. Эсвэл нөгөө таамаглалаар бол хэрвээ вирусийн тархалт тахлын хэмжээнд хүрч, Азид үйлдвэрлэл зогссон байдал олон улсад давтагдвал дэлхийн эдийн засагт 1.1 их наяд ам.долларын хохирол(1.3 хувь) нүүрлэх аж. Энэ нь дэлхийн 16 дахь том эдийн засаг бүхий Индонезийг тэр чигээр нь алдахтай ижил хохирол юм.

"Бидний таамаглал аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, жижиг зах зээл, жижиг бизнесүүдэд учрах хохирлуудыг нэгтгэн тооцоолсны үндсэн дээр гарч ирсэн" хэмээн Оксфордын эдийн засагчид тайландаа дурджээ.

Тэдний хэлж буйгаар вирус яг одоо үгүй боллоо ч дэлхийн эдийн засгийн өсөлт нэгдүгээр сарын байдлаар 2.3 хувь байснаас 0.2 хувиар буурах аж.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж