Дөрвөн боксчин шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Дөрвөн боксчин шөвгийн наймд үлдлээ

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Одоогоор манай боксчдоос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдлээ.

Өнөөдөр 56 кг-ын жинд Э.Идэрхүү ДАШТ-ийн хүрэл медальт Казахстаны К.Ералиевтай тоглосон ч хожигдлоо. Мөн 20.00 цагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Хойд Солонгосын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдана. Манай боксчны хувьд эхний даваанд хийлж, шөвгийн 16-д БНСУ-ын Ким Вон Хо-г хожиж, наймд үлдсэн.

Манай бусад боксчин А.Нурлан(52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр(75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр(91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

81 кг-д С.Эрдэнэбаяр эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д үлдээд байсан бөгөөд өчигдөр эмчийн магадлалаар тэмцээнийг харамсалтайгаар үргэлжлүүлж чадсангүй. Мөн 64 кг-д Б.Чинзориг шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө эзэн орны боксчин М.Вуттичайтай хүч үзсэн ч хожигдлоо.

Ийнхүү манай баг тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдлээ. Тэднээс өнөөдөр Э.Идэрхүү хүрлийн төлөө тоглож, хожигдсон бол тун удахгүй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ БНАСАУ-ын тамирчинтай медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж байна.

Азийн аваргын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байгаа бөгөөд тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзээрэй.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж