Засгийн газар өнөөдөр /2025.03.17/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Эл төсөлтэй холбогдуулан Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Засгийн газраас Гашуунсухайт- Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа. Та бүхэн мэдэж байгаа, олон жил гацсан төмөр замын хил холболт, нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр арга замыг сонгож, хэлэлцээрийг байгуулсан. Харбинд хоёр улсын Ерөнхий сайд хэлэлцээрт гарын үсэг зурснаар баталгаажсан.
Олон улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулдаг хуультай. Энэ бол хоёр улсын хооронд хийгдэж байгаа томоохон хэлэлцээр. Дотроо гурван төрлийн дагалдах компани хоорондын гэрээ явна.
Нэгдүгээрт, төмөр замын хил холболтын асуудал, хоёрт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, гуравт уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх.
УИХ -аар өмнө нь энэхүү хэлэлцээрийг батлуулахад баримтлах үндсэн чиглэлийг батлуулсан. УИХ -аар батлагдсан үндсэн чиглэлийн хүрээнд хэлэлцээрийг байгуулж чадсан. АНУ- ын баримталж байгаа бодлого буюу Трамп тарифын нөлөөнөөс болж, олон улсын худалдаан дээр нэлээд асуудал үүсч байгаа. Гангийн хэрэгцээ буурч, нүүрсний үнэ унаж байгаа цаг үед энэхүү хэлэлцээрийн ач холбогдол илүү оршино гэж үзэж байгаа. Тухайлбал, өмнө борлуулж байсан нүүрсэн дээр нэмэлтээр 5 сая тонн нүүрс борлуулна. Үүний үр дүнд 400 орчим сая ам.долларыг нүүрсний борлуулалтаас нэмж төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа.
Мөн 1955 оны хоёр улсын төмөр замын хил холболтоос хойш 70 жилийн дараа хийгдэж байгаа хоёр дахь хил холболтын төмөр зам.
Гашуунсухайт -Ганцмод боомтыг төмөр замаар холбосны дараа Шивээ хүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүн хатавч, баруун зүүн коридороор төмөр замыг холбох ажлууд маш хурдтайгаар шат дараатайгаар хэрэгжинэ гэлээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Хил дамнасан төмөр зам болон 14 мега төслийн анхны том төслийн бүтээн байгуулалтын гэрээг УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барилаа. Бидний гол зорилго бол хил дамнасан төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах. Энэ төмөр замыг барьж байгуулахын тулд эхлээд УИХ-ар гэрээг соёрхон баталсны дараа Худалдан авах ажиллагааны газар тендер зарлана. Тендерийг шалгаруулсны дараа Зам тээврийн яам гэрээ байгуулж, энэ ажлыг богино хугацаанд эхлүүлэх үүрэгтэй байгаа.
Хятадын тал гурвыг хамтаар нь явуулна гэдэг үзэл баримтлал тавьсан.
Анхны гэрээнд “Чайна энержи”-гийн охин компани хил холболтын төмөр замыг хийнэ гэж УИХ -ын 68 дугаар тогтоолд заасан ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлахаар шийдвэрлэсэн.
Тендер зарласны дараа аль болох бага үнэтэй, богино хугацаанд хил холболт хийх ажлыг эхлүүлнэ. Хил холболтын төмөр замын төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” компани шууд мөнгөөр хийнэ. Нүүрсний бараа солилцоо байхгүй гэлээ.
Шадар сайд Т.Доржханд:
-Дэлхий даяараа тарифын хязгаарлалтад орсон, эдийн засгаа хамгаалсан, хумьсан, бүс нутаг өөр хоорондоо нэгдсэн нягтаршсан байдалтай байна. Дэлхийн эдийн засаг сүүлийн 70 жилд тохиогоогүй сорилтууд тулгарч байгаа.
Энд хэн хохирдог юм бэ гэхээр жижиг эдийн засаг хохирдог. Бид бол экспорт хийдэг улс.
Тарифын хязгаарлалттай холбоотойгоор экспортын бараа бүтээгдэхүүний үнэ, хэрэглээ, хэмжээ нь асар их хэмжээгээр буурч байна. Энэ үзэгдэл бол богино хугацааных биш.
Дэлхийн эдийн засагчид, судлаачид, судалгааны байгууллагын маш олон дүгнэлт гарч байна. Энэ бол дунд болон урт хугацаандаа явна. Цаашдаа дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна.
Энэ цаг хугацаанд Монгол Улс ямар арга хэмжээг авах ёстой вэ гэхээр экспортын гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Институт хооронд нэгдэж нягтрах зайлшгүй шаардлага байна. Европын бүх улсууд нэгдэж байна, нягтарч байна. Арабын орнуудаар сая айлчлаад ирэхэд түүхэнд байгаагүйгээр нягтарч байна. Зах зээлээ хамгаалах бодлогоо хэрэгжүүлж байна, хамтарч худалдаа наймаагаа өргөжүүлэх вэ гэдэг дээр хамтарсан бодлого боловсруулж байна. Монгол Улсын хувьд экспортын гарцыг нэмэгдүүлэх гадаадын хөрөнгө оруулалтыг татах, валютын урсгал бий болгох чиглэлээр зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Засгийн газар энэ дээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэхүү хэлэлцээрийн төслийг УИХ-ын хаврын чуулганы эхэнд өргөн барьж байгаа нь ч учиртай.
Үр дүнд нь экспортын гарцыг нэмэгдүүлнэ, орлогоо тогтвортой барихыг хичээнэ, нүүрсний биет хэмжээ нэмэгдэнэ, эргээд төлбөрийн балансаа барих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах суурь нь тавигдаж байгаа.
Өнөөдрийн гэрээг маш яаралтай байгуулах шаардлага байгаа.
Үр дүнд нь зэс, алтны бусад урсгалыг нэмэх, цаашаагаа геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж, судалгаагаа идэвхжүүлэх, валютын орлого олж болох бүх л урсгалыг нээхээр Засгийн газрын төвшинд арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүхэн ач холбогдолтой шийдвэр гарч байна гэлээ.
Г.ХОРОЛ
DR MAXWELL 2025-03-17 105.112.22.47
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-03-17 66.181.188.107
сүүлийн үед царигийн хэрүүл талцлаас болж төмөр зам гацсан мэтээр ухуулах болжээ. Жёнко зөнөгийн улс төрөлтөөс болж гацсан төмөр зам шүү. эмч Туваанаа.төмөр замаа тавьж чадаагүйд эдийн засгийн их боломж алдсанд ганц Баттулга буруутай .
Төв 2025-03-17 66.181.185.95
Ц.ТУВААН БОЛ УРВАГЧ ЭР ДЭЭ ХОЛ ЯВАХГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛ БИШ ШҮҮ.ОДОО ЖЭНКО БАТТУЛГААС УРВАСАН НАМААСАА УРВАСАН ЭХ ОРНООСОО Ч УРВАНА
Нэргүй 2025-03-17 66.181.184.70
Туваан минь Оюутолгойн гэрээг хийсэн АН-ын сайд нары н хувь заяа чамайг хүлээж бгаа шүү ! Хүзүүний чинь олс мөдхөөн л чангарах бий вий !!!
Нэргүй 2025-03-17 211.36.133.30
Эх оронг буүарласан бангладёшиыг шууд цаазал
Нэргүй 2025-03-17 103.212.162.138
Дэлгэрсайхан гэгчийг харахаас бөөлжис хутгах юм
Нэргүй 2025-03-17 45.117.35.20
гурвууланг нь гээч
Нэргүй 2025-03-17 66.181.176.115
Бүс нутгаараа нэгдэж нягтарч байгаа юм бол монгол ч гэсэн казахстан, киргиз, орос мэтийн бүс нутгийн орнууп ордог Евроазийн худалдааны холбоонд орж ард иргэдээ үнийн дарамтаас үнэ буулгах гэпэг үг мэдпэггүй шуналтай бизнесүүдийн бизнесийг хамгаалж иргэдийнхээ халаасыг хоослуулж хамтарч ипэх хэрэггүй
Нэргүй 2025-03-17 66.181.176.115
Саяхан телевизээр Киргизийн тухай нэвтрүүлэг явж нэг монгол хүн хэдхэн жилийн өмнө киргизид очоод манахйаас ядуу орон бас байдаг юмаа гэж гайхаж байсан чинь сая очиход танигдахын аргагүй хөгжиж манайхыг гүйцэж түрүүлснийг гайхаад учрыг асуухад Евроазийн холбооны улсуудын худалдааны бодлогын ачаар гэснийг харж л суулаа
Монгол 2025-03-17 103.212.163.212
нүүрсийг биржээр борлуулна гэж балайрч,дэлхийд байхгүй цалинтай жолооч нар гэж орилж байж бүх нүүрсний ажлыг унагаасан гавьяатан бол Доржханд одоо тэгээд баатар өгчихгүй юу
Нэргүй 2025-03-17 124.158.104.114
Олон улсын эдийн засгийг ойлгодог, мэдэрдэг, гадгаад хөрөнгө оруулагчдыг татаж чаддаг монголын эрхэм сайд Доржхандад хүмүүс итгэдэг. Та л сайн ажиллаарай. МАН бол мангараа мангар.
Нэргүй 2025-03-17 203.91.115.38
Энэ мал, ө нө нь борлуулсан нүүрс, одоо гаргах нүүрс хоёроо ялгаж мэдэж байгаа болов уу? Энэ ер нь ямар боловсролтой юм бэ? Өмнө нь гаргасан нүүрс гэдэг бол Туваан аа, бид мөнгийг нь аваад идчихсэн, чи ч гэсэн идээд баачихсан орлого шүү дээ. Одоо бид дахиад гаргах ёстой. Дахиад шинээр гаргаж байж эрх баригчид, та нарын хулгай цавчааг санхүүжүүлнэ. Иргэд шүлс, хусмыг нь хамах юмтай болно. Үүнийгээ ойлгож байна уу?