Боловсролын яамнаас Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр "Дундговь аймагт Засаг даргынх нь хэлсний дагуу хичээл сургуулийг цахимд шилжүүлбэл нэг сар гаруй хугацаанд хичээлгүй болно. Энэ долоо хоног дуусаад бие даалтын долоо хоног эхэлнэ. Үүний дараа 14 хоног амарна. Цагаан сарын дараагаас хичээллэх боломжгүй болж байна. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг харж, тандалт, вакцинжуулалт хийх чиглэл өгсөн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харж, Онцгой байдлын комисстой ярилцаж, шийдэх ёстой. Бие даалтын долоо хоног бол гамшгийн эсрэг сургалтын долоо хоног буюу аюулгүй амьдрах ухаан суралцах гэх мэт. Тэрний дараа орон нутгийн сургуулиуд хоёр долоо хоног амарна. Монгол Улсад улаанбурхан өвчин 2015 оны түвшинд дэгдсэн эсэхийг харна. Үүний дараагаар сайтар вакцинжуулалтыг хийсэн байдаг. Хичээл номыг 10 гаруй жилийн хугацаанд хааж ирсэн. Энэ байдалд цэг тавих цаг болсон. Хичээл номыг нэгт тавих хэрэгтэй. Дундговь, Өмнөговь аймгийн хууль бус захирамжийг хүчингүй болгосон.
Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуд нь "Эрүүл мэндийн газраас ноцтой гэж санал гаргаад, аймгийн Онцгой комисс хуралдаж шийдээд Засаг дарга захирамж гаргасан. Өчигдөр хоёр тохиолдол батлагдсан, өнөөдөр зургаан тохиолдол, дахиад найман сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцын нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина" гэжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний тархалт өндөр байгааг анхааруулж байна. Тодруулбал, улаанбурханы батлагдсан тохиолдол 51 болсон байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 24 тохиолдлын хариу лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдлын хариу хүлээгдэж байгааг мэдээлсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус батлагдаж, бүртгэгдээд байгаа юм.




3,569.17






















































Холбоотой мэдээ