Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабт шинэ дарга томилов

Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабт шинэ дарга томилов

Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабт шинэ дарга томилов

Украины ерөнхийлөгч Зеленский армийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Ням гаригт Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ даргаар Андрей Хнатовыг томиллоо. Андрей Хнатов нь 2024 оны хоёрдугаар сараас хойш уг албан тушаалыг хашиж байсан Анатолий Бархылевичийн залгамж халааг авч байна. Томилгоог Ням гаригт Ерөнхий штабын телеграм сувгаар дамжуулан зарлав.

Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров "Бид байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Украины Зэвсэгт хүчнийг системтэйгээр өөрчилж байна” гэв.

Анатолий Бархылевичийн хувьд Украины Батлан ​​хамгаалах яамны ерөнхий байцаагчаар ажиллах болно. Түүнийг багийн нэг хэсэг хэвээр үлдэж, цэргийн стандартыг хянан, арми дахь сахилга батыг бэхжүүлнэ гэдгийг Рустем Умеров онцолжээ.

Харин Александр Сирський Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр байна.

Дайн эхэлснээс хойш Зеленский Украины засгийн газар болон армийн бүрэлдэхүүнд цөөнгүй удаа боловсон хүчний өөрчлөлт хийсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-17 139.5.219.240

ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ а******н ФАШИСТУУД БАЙНА ДАА

Avatar

зүч 2025-03-17 202.126.90.123

украйны алдар бадраг. Гурван жил дэлхийн номер хоёр армитай фашист дарангуйлагчтай улстай эрслэн тулалдлаа. Дахиад ч үргэлжлэн тулалдах байх. Тэгээд ялж өөрийн газар нутгаа бүрэн бүтнээр нь эргүүлэн авах байх. Эрэлхэг дайчдад гүнээ мэхийн ёслоё…

Avatar

Нэргүй 2025-03-17 203.23.49.49

Жинхэнэ фашист а******н байна

Avatar

d 2025-03-17 66.181.181.53

Одоо ч яагаад нэмэргүй шувтарсан бумбандаа буусан бололтой. Эртхэн гэрээ байгуулаад нэг ч гэсэн хүний амийг аварвал таарна. Украйнчууд 3 жил ямар ч үр нөлөөгүй байлдлаа. Одоо ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, газар нутгаа алдаад л дуусах нь. Хайран хүмүүсийн амь нас. 3 жилийн өмнө л гэрээгээ байгуулах байсан юм.

Avatar

Нэргүй 2025-03-17 109.70.100.66

Slava Ukraine.

Avatar

Нэргүй 2025-03-17 66.181.181.43

Гонжогны нүх зеленский

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж