УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолойг хүргэж шийдвэр гаргадаг. Тиймдээ ч тэднийг төлөөлж шийдвэр гаргах ёстой. Гэвч иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх бодит шийдвэрийг гаргаж чадахгүй байна. Тухайлбал, татвар, үнийн өсөлт зэрэг нь ард иргэдэд маш их дарамт болж байна. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэхгүй хэр нь бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад иргэд маш их бухимдаж байна. Татвар, хураамж нэмэгдэж байгаа нь иргэдэд шийтгэл болж байна гэж харж байна. Энэ чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэж, шинэчлэх байх. Уг хуульд иргэдэд ээлтэй, ААН, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн, хувь хүний орлогод халдахгүй, өөрсдөд нь хүртээмжтэй байх гэх мэт зүйлүүдийг тусгасан нэмэлт өөрчлөлтийг оруулахыг хүсч үүн дээр анхаарч ажиллана.
-2025 оны төсвийг тодотгох шаардлагатай юу?
-Тодотгох шаардлагатай. 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар харьцангуй алдагдалгүй батлагдсан. Гэхдээ одоо бид бодит үнэнтэй нүүр тулж байна. Монголбанкны мэдээлснээр инфляци 12 хувьд хүрэх аюул нүүрлээд байна. Тиймээс төсвийн тодотгол заавал хийж зардлаа бууруулах хэрэгтэй.
14 мега төслөө эрэмбэлж хөдөлгөх шаардлагатай. Тэнд үр ашиггүй төслүүд бий. Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төслүүд ч байна. Харин нэгэнт хэрэгжүүлээд эхэлчихсэн төслүүдээ үргэлжлүүлэх нь зөв.
Төсөвт орлого тасалдвал юугаар нөхөх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Хэдийгээр алтны биет хэмжээний үнэ нэмэгдэж байгаа ч нүүрснээс орж ирэх орлогын түвшинд очиж нөхнө гэж бодохгүй байна. Тэгэхээр яаралтай төсвийн тодотгол хийж үр ашиггүй зардлаа танах хэрэгтэй байна" гэдгийг хэллээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ