УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяраас төсвийн тодотголтой холбоотой асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр:
-Цаг үеэ олсон олон хуулийн төсөл хаврын чуулганаар орж ирж байна. Анх чуулган нээж байхад 50 гаруй ажлын хэсэг байгуулагдсан. Тэдгээр ажлын үр дүн гарч, хуулийн төслүүд өргөн баригдаад, одоо хэлэлцэгдэж эхэлж байх шиг байна. Хаврын чуулганаар төсвийн орлого тасалдаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийнэ, хийхгүй гэсэн бүрхэг мэдээлэл явж байна. Миний хувьд тодотгол хийх нь буруу гэсэн байр суурьтай байна. Би анхнаасаа хэлж байсан, бүтэн нэг жилийн туршид хоёр удаа хийдэг тодотгол гэж юу байдаг юм бэ? Яагаад энэ бүхнээ анхнаасаа тооцож үзээгүй юм бэ, Монголбанкны ерөнхийлөгч манай бүлэг дээр сая ирж, мэдээлэл хийлээ. Гэхдээ тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Монголбанкинд хадгалагдаж байгаа гадаадын валютын нөөц гурван сарын дотор 700 сая ам.доллараар буурсан байна. Нүүрснээс орж ирэх ёстой байсан орлого мөн 600 сая ам.доллароор тасарчихсан байгаа. Орлого тасарчихаар зарлагадах мөнгө байхгүй болчихно шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй тодотгол хийх шаардлага үүсээд байна. Нөгөө талд алтны үнэ өсч байгаа учраас орлого буурахгүй гэх тайлбар хэлж байгаа. Гэхдээ үүн дээр эргэлзэж байгаа. Тийм ч учраас бүлгийн хурлаас түрүүлээд гараад ирлээ. Хангалттай хариулт авч чадсангүй.
Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3500 төгрөгтэй тэнцэж байгаа шүү дээ. Үүнийг доошоо буулгах талаар ярихаа больё гэхэд энэ ханшаа хадгалж чадах юм уу. Ямар учраас бодлогын хүүгээ нэмсэн юм бэ гэдэг дээр хариулт авч чадсангүй.
3,576.03





















































Холбоотой мэдээ