ЭЗХЖШ-ын даргын зөвлөл энэ сарын 5-ны өдөр хуралдаж, Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар ажиллаж байсан, бригадын генерал Л.Гансэлэмийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Мөн тус хуралдаанаас дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болсон байна.
Өнгөрсөн хугацаанд зэвсэгт хүчний дугаар ангиас их хэмжээний байлдааны сум, галт зэвсэг алдагдан, шүүх хяналтын байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ