Байлдааны зориулалттай 1500 сум тээвэрлэж явсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.24-нд нийтлэгдсэн

Байлдааны зориулалттай 1500 сум тээвэрлэж явсныг илрүүлжээ

Байлдааны зориулалттай 1500 сум тээвэрлэж явсныг илрүүлжээ

Энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна байлдааны зориулалттай их хэмжээний сумыг автомашинд тээвэрлэж явсан иргэн Б-г саатуулжээ. Тухайн иргэн нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой 1500 ширхэг сум тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн наймдугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Э нь ангийн зориулалттай карбин буугаар буудлага үйлдэх үед галт зэвсгийн эд ангид эвдрэл үүсч, тухайн иргэний биед гэмтэл учирсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэн, хуулийн этгээд та галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалахдаа зэвсгийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЦЕГ, Урьдчилан сэргийлэх газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж