Xур тунадас орж, сэрүүрснэ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Xур тунадас орж, сэрүүрснэ

2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-120 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс гол үерийн түвшинг 5-15 см, Үүр, Шишхэд, Эг гол Эрдэнэбулган сум орчмоор олон жилийн дундаж түвшинг 10-100 см давсан байдалтай байна. Иймд дээрх голын  сав дагуу  суурьшиж, нутаглаж  буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад хур тунадас орж, сэрүүрсэх төлөвтэй байна.

                                      2015 оны 04 дүгээр сарын 29-ний 21 цагаас 04 дүгээр сарын 30-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2015 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 4-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж