Ханиадыг халуун ваннаар🛀

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Ханиадыг халуун ваннаар🛀

Хэрэв танд аль хэдийнээ ханиадны шинж тэмдэг илрээд эхэлсэн бол урьдчилан сэргийлэх аргаа шууд хойш нь тавиад тулаандаа бэлдээрэй👊👊.

Танд "иллэг массаж" болон "халуун ванн"-ыг зэвсгээ болгохыг зөвлөе.

ХАЛУУН ВАННАА БЭЛДЭЭРЭЙ

#АЛХАМ_1

Ваннаа биеийн температураас дээш буюу 37°C+ халуун бүлээн усаар дүүргээрэй. Хэт халуун байж болохгүй шүү. Ваннтай ус нь биеийн дулаанаас илүү байснаар арьсан дээр байгаа халдварт вирусыг арилгахаас гадна биеийн зовуурийг намдааж тайвшруулдаг байна.

#АЛХАМ_2

Халуун усаар дүүргэсэн ваннандаа жамц давс эсвэл далайн давс хийгээрэй. Энэ төрлийн давс нь төмөр, магни, цайр болон бусад олон төрлийн минералуудаар баялаг тул дархлааг маш сайн дэмждэг бөгөөд халуун усанд уусган ууранд нь сууснаар амьсгалын замын элдэв бактерийг устгадаг байна. Түүнчлэн толгойн өвдөлтийг намдаах, цусны эргэлтийг сайжруулах, цусны даралтыг тогтворжуулах, дархлааны системийг дэмжих, стресс тайлах зэрэг олон талын ашиг тустай.

#АЛХАМ_3

Халуун ваннд 15-20⌚ минут хэвтэхэд л хангалттай ба үүнээс бүү хэтрүүлээрэй.

#АЛХАМ_4

Халуун уснаас гармагцаа биеэ усгүй болтол нь арчин цамц, өмд, оймс зэрэг дулаан хувцсаа өмсөөрэй.

Дээрх зөвлөмжийг 2 хоногт 1 удаа хийх боломжтой ба ханиадны шинж тэмдэг илэрмэгц хийж эхэлбэл ханиад томууг түргэн хугацаанд намдаах боломжтой.

Таны "ТУЛААН"-д амжилт хүсье ☝☝☝

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж