Дархлааг дэмжиж, ханиалгыг намдаах лемонтой цай | News.MN

Дархлааг дэмжиж, ханиалгыг намдаах лемонтой цай

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Дархлааг дэмжиж, ханиалгыг намдаах лемонтой цай

Дархлааг дэмжиж, ханиалгыг намдаах лемонтой цай

Харах төдийд л лсссс гэмээр мэдрэмжийг төрүүлдэг шидэт шар тэр юу вэ. Энэ бол #ЛЕМОООООН. Магадгүй The Lemons хамтлаг лссс гэж шүүрс алдмаар час хийсэн дуу хөгжмөөр та бидний сонорыг мялаах гэж хамтлагаа ийн нэрлэсэн байх.

Харин энд ханиаднаас урьдчилан сэргийлэхдээ No1-т бичигддэг ЛЕМОНы тухай багахан мэдээллийг мэдлэг болгосноо хүргэе.

Бид лемоныг дэлхий дээрх хамгийн исгэлэн агаад С витаминаар баялаг жимс гэж боддог. Гэвч No1-т тарвасны төрлийн Канталүүп /Cantaloupe/ хэмээх жимс бичигддэг байна. Мэдээж удаах нь ЛЕМОН.

Витамин С-ын зохистой хэрэглээ нь Зүрхний шигдээс, Хавдар, Харвалт зэргээс урьдчилан сэргийлэх бөгөөд нүдний эрүүл мэнд болоод нүдний хараанд хүртэл тустай.

"Толигор, үрчлээгүй, сэвхгүй, нөсөө толбогүй, гэрэлтсэн залуу сайхан харагдахыг хүсвэл өдөр бүр витамин С агуулсан хоол хүнс хэрэглэ" гэж Холливүүдийн оддын арьс гоо сайхны зөвлөх эмч Хейди Валдорф зөвлөдөг байна.

Олон талын ашиг тустай "Шидэт шар"-аар хэрхэн амттай, ачтай цай бэлдэх аргыг зургийн хамт хүргэе.

 

#Алхам_1_Бэлтгэл_ажил Зөгийн балаа урьдчилан тасалгааны темпратурт бэлдэж тавиарай. Лемоныхоо гадна хальсыг сайтар зүлгэн угаагаарай. Нягт, хатуу цагаан гаа сонгон авч хальсыг нь арилган цэвэрлээрэй.

#Алхам_2 Цэвэрлэж бэлтгэсэн цагаан гаагаа нарийн савхан хэлбэрээр хэрчинэ. Аманд зажлагдаж таагүй мэдрэмж төрүүлэхгүй байх хэрэгтэй.

Лемоноо хальстай нь тал дугуй хэлбэрээр нимгэн хэрчинэ. Лемоны хальс нь цайнд анхилам үнэр оруулдаг. Хэрчсэн лемоноосоо үрийг нь түүж цэвэрлээрэй. Үр нь цайнд гашуун амт оруулдаг.

#Алхам_3 Хэрчиж бэлтгэсэн лемон болон цагаан гаагаа зөгийн баландаа нэмж хийгээрэй. Сайтар хутгаад хөргөгчинд 24 цаг ⌚️байлгаарай.

Ингээд л шидэт шарын маань амтат цай бэлэн боллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж