Сармис ханиадыг хашраагч

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Сармис ханиадыг хашраагч

Сармис ханиадыг хашраагч

Ханиад хүрсэн хүн болгон сармистай хар шөл боддог байх. Нэг сайхан сармистай хар шөл уучихвал ч … АА ТАЙ ДАА. Гэхдээ⁉ Яагаад сонгино биш сармис юм бэ гэж хэн ч хэзээ ч хэнээс ч асууж байгаагүй байх. Яг л ээж тэгж хэлсэн болохоор гэдэг шиг.

Сармисандаа юу? Хар шөлөндөө юу?

Сармисанд агуулагдах аллицин хэмээх бодис нь бактери болон мөөнгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй ба вирусны эсрэг эсийг дэмжиж, дархлааг сэргээдэг байна. Аллицин нь бүх л ханиалга, цэр ховхлох эмнүүдийн гол найрлагад ордог байна.

Сармис нь нус гоожиж, хамар шархирах шинж тэмдэг бүхий "хамрын ханиад" болон хөхүүл, цэртэй ханиалганы аль ч тохиолдолд хэрэглэхэд маш үр дүнтэй байдаг.

Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс "Сармис ханиад хүрсэн үед хэрхэн нөлөөлж буй" талаар эв эрүүл, сав саруул сайн дурын 146 хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчид 3 сарын турш сармисыг өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэсэн бөгөөд тэдний ханиад хүрэх эрсдэл 63 хувиар буурсан ба 70 хувь нь ханиад хүрсэн ч маш хурдан эдгэрсэн үр дүн гарчээ.

Ханиад, томууны идэвхитэй үед сармисыг өдөр тутмын хүнсний хэрэглээ болгох нь ханиаднаас урьдчилан сэргийлээд зогсохгүй, антибиотикийн хэрэглээг багасгах, гэр бүлийнхээ эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт болж байна.

Сармисаар ханиадыг хашраах зөвлөмжийг доор зургаар үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж