Москва хотын захиргаанаас мэдээлснээр, Мартын 8-ны баяраар 1000 гаруй хос гэр бүлээ бүртгүүлэхээр захиалга өгчээ. Энэ нь өнгөрсөн 2018 онтой харьцуулахад хоёр дахин их гэсэн үг юм. Мартын 8-ны өдөр Орос орон даяар бүх нийтийн амралтын өдөр учраас хосууд өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 7, мөн дараагийн өдөр буюу гуравдугаар сарын 9-нд ёслох ажээ. “Гэрлэх ёслолын ордны уламжлалт зан үйлээс гадна бүх сүйт бүсгүйд тусгайлан баяр хүргэнэ” хэмээн Москва хотын Гэрлэх ёслолын ордны дарга Елена Ефремова хэлсэн байна.
Баяр ёслолын өдрийг тохиолдуулан гэр бүлээ батлуулах сонирхол Оросын залуучуудад их байдаг байна. Мартын 8-наас гадна есдүгээр сарын 9-ний өдөр тэмдэглэдэг Москва хотын өдөр хосууд хуримын захиалга их өгдөг ажээ. Өнгөрсөн 2018 онд Москва хотын өдрөөр 1800 хос хуримлажээ.