Туркт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

Туркт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

Туркт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөв

Туркийн нийслэл Истанбул хотын Силври эрэгт, Мармара тэнгист өнөөдөр /2024.04.23/ орон нутгийн цагаар 12:49 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байсан.

Анхны газар хөдлөлтөөс хойш хэд хэдэн удаагийн чичиргээ бүртгэгджээ.

Хохирлын талаарх мэдээлэл хараахан бүрэн гараагүй байна. Гэхдээ Истанбулын барилга байшингууд чичигнэн савлаж, иргэд аюулгүй газарт зугтан гарцгаажээ. Нэг хүн тагтаар үсрэх гэж завдаад гэмтсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас эвдэрч нурж болзошгүй барилга байгууламжууд руу орохгүй байхыг эрх баригчид зөвлөжээ. Мөн онцын шаардлагагүй бол машин жолоодох, гар утсаа ашиглахгүй байхыг зөвлөв. Гамшиг, онцгой байдлын багийнхан газар хөдлөлтийн нөлөөллийг үнэлж эхлээд байна.

Истанбул нь Туркийн хамгийн том хот бөгөөд нийт хүн амын тавны нэг буюу 16 сая хүн амьдардаг.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

turkiin niislel bishee 2025-04-23 103.57.93.142

turkiin niislel ankara hot shuu. Stanbul bol hamgiin tom hot ni l doo.. Ankara hot 4 say hvntei hot shuu..

Avatar

Зочин 2025-04-23 103.145.234.48

Турк улс гайгүй байгаасай.

Avatar

Мөнх тэнгэр 2025-04-23 202.9.46.32

Мөнх тэнгэр дарангуйлагчдыг таалахгүй хилэгнэж байна.

Avatar

Бэхээ 2025-04-23 202.126.91.146

Сэтгүүлч нэртэй шантаажчид мин.Туркын нийслэлийг АНКАРА гэдэг юм.

Avatar

Зочин 2025-04-23 202.9.46.247

Истанбул хэзээнээс Турк улсын нийслэл болчихсон юм бэ. Сэтгүүлчээ…..

Avatar

W 2025-04-23 59.153.112.16

Turk ulsiin niislel bol Ankarashuu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж