Коронавирусийн үеэр хуримын ёслолд оролцсон 50 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Коронавирусийн үеэр хуримын ёслолд оролцсон 50 хүнийг баривчилжээ

Коронавирусийн үеэр хуримын ёслолд оролцсон 50 хүнийг баривчилжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад засгийн газрынхаа шийдвэрийг зөрчиж, хөл хорио тогтоосон үед олон нийтийг хамарсан хуримын ёслол хийсэн сүйт залуу, сүйт бүсгүй, сүмийн номлогч тэргүүтэй 50 хүнийг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.

Энэхүү хэрэг Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн Нселени хотод болсон бөгөөд хосууд хуримаа эртнээс төлөвлөсөн байсан учир "түүхэн" өдрөө шинэ коронавирусийн улмаас цуцлахыг хүсээгүй аж.

Тус хотын захирагч Мхлонго хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Нселени хотод зохион байгуулагдсан хууль бус хуримын ёслолоос 50 хүн баривчилсан. Үүнд тус хуримын ёслолын номлогч болон бусад хуриманд оролцсон хүмүүсийг багтаж байгаа. Бид хүн бүрийг засгийн газраас хэрэгжүүлж буй уриалгыг ойлгоосой гэж хүсч байна. Өдөр ирэх тусам шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа учир хүн бүр гэртээ байх нь чухал. Зөвлөмжийг сонсож байгаа хүмүүсийг магтмаар байна” хэмээжээ.

Энэхүү мэдээг олон нийтийн сүлжээнээс харсан хүмүүс “Тэд хуримынхаа анхны шөнийг торны цаана өнгөрөөх болж байна”, “Тэд хэзээ ч хуримынхаа өдрийг мартахгүй”, “Хэн энэ сайхан зүйлийг матдаг байна” гэх мэтээр бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж