“Монгол газар”-ыг энэ сарын 26-нд шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

“Монгол газар”-ыг энэ сарын 26-нд шүүнэ

"Монгол газар" компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн Иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргасан юм. Тиймээс шүүх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцсон. Ингэснээр компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон. Уг хэргийн шүүх хурал хоёр ч удаа хойшлоод байсан юм. Учир нь нэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах, “Монгол газар” компаний төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хуралдааныг хойшлуулсан. Тэгвэл энэ асуудалд эцийн хариу өгөх Нэхэмжлэгчдийн анхны хурлыг  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүх хуралдааны энэ сарын 26-нд товложээ.

М.ЯЛАЛТ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж