Сурагчдыг “Hallowen”-ий баяр тэмдэглэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

Сурагчдыг “Hallowen”-ий баяр тэмдэглэхийг хоригложээ

Сурагчдыг “Hallowen”-ий баяр тэмдэглэхийг хоригложээ

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус "Hallowen" буюу сүнсний баярыг тэмдэглэн эцэг, эхчүүдээсээ мөнгө шаардах, зарим сургууль элдэв баг өмсгөл хийлгэх гэх мэтээр хүндрэл үүсгэх болжээ.

Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын жагсаалтад "Hallowen" буюу "Сүнсний баяр" тусгагдаагүй тул уг баярыг сургуулийн түвшинд ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас харьяа газруудад өгчээ.

Сонирхуулахад, “Halloween”-ийг 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн бөгөөд католик шашны зан үйлээс үүссэн шашны тэмдэглэлт өдөр гэдэг. Жил болгоны аравдугаар сарын 31-нд цөөн хэдэн улс оронд тэмдэглэдэг байв. Энэхүү баярыг "Үхэгсдийн өдөр" гэж нэрлэдэг бол зарим нь “Тахилга өргөх ёслолын өмнөх өдөр” ч гэх нь бий.

Хүүхдүүд сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачилбал "Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү" гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар сүсгээс үүсчээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж