Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ын албан ёсны гишүүнээр элсэх саналыг тус клубын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Элена Агүэро өнгөрсөн тавдугаар сард тавьж сая 2018 оны аравдугаар сарын 15-17-ны хооронд Португалийн Лисбон хотноо болсон Ерөнхий Чуулганы үеэрээ албан ёсны гишүүнээр элссэнийг баталсан байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр Мадридын клубээс зохион байгуулсан Хүртээмжтэй Нийгмийн Боловсролын асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт орж үг хэлжээ.
Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб буюу (World Leadership Alliance -Club de Madrid) нь 2001 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон Ардчилсан Шилжилтийн асуудлаарх бага хурлын үеэр цугларсан 35 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилгаар уг клубийг байгуулжээ. Одоо тус клубын гишүүнд 70 гаран улсын ардчилсан сонгуулиар сонгогдон ажиллаж байсан 100 гаран Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар багтдаг ажээ.
Дэлхийн Манлайллын Нэгдэл – Мадридын клубын зорилго нь манлайллыг бэхжүүлэх, иргэдийн хөгжил, сайн сайхны төлөө оршдог байна.
Б.ДОРЖ
Холбоотой мэдээ