Iphone утас тагнуулын нууц программтай

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Iphone утас тагнуулын нууц программтай

АНУ-ын “Apple” компанийн үйлдвэрлэдэг iPhone гар утсанд алсын удирдлагаар идэвхжүүлдэг нууц программ байдаг хэмээн АНУ-ын Үндэсний аюул­гүй байдлын агент­лагийн экс ажилтан Эдвард Сноуден ярилаа. Зас­гийн газрууд iPhone утсан дахь тагнуулын нууц программын тус­ламжтайгаар хэрэглэгч­дийг өөрт нь мэдэг­дэлгүйгээр хянаж, тагнаж байдаг хэмээн тэрээр өгүүлж байна. Америкийн тагнуулын албаны нууцыг дэлхий дахинд задруулсан Сноуден хэзээ ч иймэрхүү нууц программтай гар утас хэрэглэж байгаагүй аж. “Эдвард хэзээ ч iPhone хэрэглэж байгаагүй. Тэр энгийн, даруухан утас барьдаг” хэмээн түүний өмгөөлөгч Анатолий Кучерена “РИА Новости”-д ярьжээ.

iPhone утсанд эзнийх нь оролцоогүйгээр идэвхжүүлж, хэрэглэгчийн талаарх мэдээлэл цуглуулдаг тусгай программ байдаг хэмээн баталж байна. Тиймээс Эдвард Сноуден “Apple” компанийн бүтээгдэхүүнээс эрс тат­галз­даг аж. Энэ мэ­дээл­лийн дараа Apple компани хэрэглэгчдээ хам­гаалахын төлөө аюулгүй байд­лаа дээш­лүүлнэ хэ­мээн амлажээ. iOS 8 үйлдлийн систем нь хэ­рэглэгчийн хувийн мэ­дээллийг гадагш нь алдахгүй байхад зориу­лагд­сан хэмээн мэдэгдэж байна. Сноуден Америкийн тагнуулын нууц системийг илчилс­ний дараа “Apple” компани “Facebook”, “Google”-тэй нэгдэж мэдээллийн аюулгүй байдлын талаарх хуульд өөрчлөлт оруулахыг АНУ-ын эрх баригчдаас шаардах болжээ.

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж