Эх, хүүхдэд ээлтэй сурагч Ц.Ухаанзаяа

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Эх, хүүхдэд ээлтэй сурагч Ц.Ухаанзаяа

Бусдад тусалсан, аз жаргал бэлэглэсэн, амь насыг нь аварсан сайн үйлсийнхээ төлөө хэзээ ч хариу нэхдэггүй ард түмний баатруудыг тодруулдагЭнэ цагийн эгэл баатар-2014”-ийн эзэд тодроод удаагүй байна. Хоёр жилд нэг удаа товлогдсон шалгаруулалтад өнгөрсөн 2013 онд нэр дэвшсэн 26 хүнтэй нийлээд 50 гаруй нэр дэвшигч энэ жил өрсөлдлөө. Тэдэн дундаас шүүгчдийн зөвлөлөөс хамгийн өндөр оноо авснаар найман дүүгээ галын аюулаас аварсан есөн настай охин Нэргүйн Азжаргал, хандивын тоглолт зохион байгуулж орлогоор нь төрөх эмнэлгийг тохижуулсан 12 настай Цэрэндондовын Ухаанзаяа, Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг 200 орчим хүүхдийг харж хандан, цэцэрлэг сургуультай болгосон Алгаагийн Баасандорж нар шилдгээр шалгарсан билээ. Бид энэ цагийн эгэл баатруудаа тус бүрчлэн танилцуулж байна.

Томчуудын сэтгээгүйг сэтгэж, хийгээгүйг хийсэн 12-хон настай энэ охин ард түмний баатар. Ээжийгээ төрөхөөр эмнэлэгт очиход нь төрөх эмнэлгийн орчныг хараад туслах хэрэгтэй гэж шийдсэн. Хэдийгээр жирэмсэн эхчүүд, дөнгөж төрсөн нярайн эмнэлгийн орчин хамгийн тохилог байх ёстойг бид мэддэг ч өнөөдөр бодит байдал дэндүү өөр байгаа. Гэхдээ Ц.Ухаанзаяа охины хийсэн сайн үйлс нийгэмд дохио өгч цаашид энэ үйлс үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Энэ цагийн эгэл баатар-2014”-ийн эзэн Ц.Ухаанзаяа Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2.6 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бэлэглэсэн. Тэрээр Хан Хэнтий чуулгын тайзнааАчийг тань хариульяуран бүтээлийн хандивын тайлан тоглолтоо хийж орлогоор нь тус эмнэлгийн төрөх тасгийн орыг сольсон юм. Өөрөөр хэлбэл, хорвоод мэндлэх бяцхан дүү нарынхаа өмнө томоохон ажил хийж пүрш нь сунасан 16 орыг будаг нь ханхалсан модон ороор сольж өгсөн билээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн ганц ч удаа ороо солиогүй байсан ба төрөхийн өмнөх болон төрсний дараах өрөөнүүдийн орыг бүгдийг шинээр сэлгэсэн байна. Түүнчлэн  “Хүүхдийн тасаг”, Уламжлал анагаах ухааны төвийн дэргэдэх Хоол тэжээл, сэргээн засах сувилалд 300 мянган төгрөгийн долоон төрлийн 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн түрдэг тэргэнцэр зэргийг бэлэглэжээ. Үүний өмнө тэрээр асрамжийн газрын 300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй тоглолтоо сонирхуулж байсан юм.

Багаасаа дуулах, бүжиглэх, нугарах авьяастай Ц.Ухаанзаяа тоглолт хийгээд орлогыг нь өөртөө зарцуулж болох л байсан. Гэвч тэр тэгээгүй. Ирэх жил аав, ээжийнхээ төрсөн нутагт тоглолт хийж, дахин хүмүүнлэгийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаагаа шагнал гардуулах ёслолын үеэр бидэнд дуулгалаа.

Сэтгэл маш их хөдөлж байна. Хүндтэй, том шагнал авсан болохоор хэлэх үг олдохгүй байна. Өдий болтол намайг дэмжиж, тусалж байсан гэр бүлийнхэн болон ах эгч нартаа баярлалаа гэж хэлье. Цаашид хүмүүнлэгийн сайн үйлсээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа. Дараа жилээс аав, ээжийнхээ төрсөн нутагт очиж тоглолтоо хийж, хүмүүст туслаж, хүмүүнлгийн ажил хийхээр бодож байнагэв. Харин түүний ээж С.БуянхишигМиний охин гурван настайгаасаа эхлэн урлагт хөл тавьж эхэлсэн. Охиноо багаас нь урлагийн мэдрэмжтэй болгохын тулд цэцэрлэгт байхаас нь их анхаарсан. Би гурван хүү, нэг охинтой. Ухаанзаяа охин маань дуу дуулж, бүжиг бүжиглэж, хулсан хуур хөгжим тоглодог. Мөн зураг зурж, уран нугардаг. Охиноо олон төрлийн авьяастай болохоор тоглолт хийгээсэй гэж боддог байсан. Урлагийн тоглолт хийхийн зэрэгцээ хүмүүнлгийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулахыг хүсдэг байлаа. Энэ санааг маань маш олон хүн дэмжсэн. Өнгөрсөн жил би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Тэр үед эмнэлгийн бүх ор нь хуучны ор байсан юм. 2014 оныг Эрүүл мэндийн яамнаас Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Хэнтий аймгийн Засаг дарын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан хүмүүнлэгийн сайн үйлс бүтээх саналыг бидэнд тавьсан. Бид дэмжээд хоёр сая 300 мянган төгрөгийн 16 орыг шинээр тавьж өгсөн. Мөн 300 мянган төгрөгийн тоглоом, тэргэнцэрийг эмнэлгийн төрөх тасагт бэлэглэсэн. Энэ бүх мөнгийг охин маань тоглолтын орлогоосоо олсон юм. Охин маань намайг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх гээд очиход орчин нь тийм ч сайн биш байгааг хараад энэ бүх ажлыг эхлүүлэхээр зориг шулуудсангэж ярилаа.

 

Ц.УХААНЗАЯА ЭМЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Ц.Ухаанзаяагийн хувьд төрөл бүрийн авьяастай сурагч ба тэрээр том болоод эмч болох туйлын хүсэл мөрөөдөлтэй хэмээн хэлж байлаа. НийслэлийнШилдэг сурагч”, Хэнтий аймгийн 2013 оныШилдэг сурагч”,Эрүүл мэндийн салбарынЭх хүүхдэд ээлтэйсурагч гээд олон шагнал тодорхойлолт түүнд бий.

Хэнтий аймгийн нэгдүгээр лаборатори сургуулийн наймдугаар ангийн сурагч тэрээр улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрынавьяасалтан медаль, Монголын хүүхдийн ордныэрдэмалтан медаль, Монголын сурагчдын холбооныавьяаслаг сурагчалтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошойалтанмедальт шилдэг сурагч юм.

Б.УРАН

Эх сурвалж: http://zuuniimedee.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж