Гишүүд хуралдаандаа ирэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.16-нд нийтлэгдсэн

Гишүүд хуралдаандаа ирэхгүй байна

Байнгын хороодын хуралдаан дууссангуут залгуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх товтой байсан ч хойшлогдсоор байна.

Одоогийн байдлаар чуулганы хуралдаанд оролцохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Батсуурь, Ц.Нямдорж, Су.Батболд, О.Баасанхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн нар хүрэлцэн иржээ. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа гэх мэдээлэл бий.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж