Нэгдүгээр сарын 12-15-ны өдрүүдийн твиттер тоймыг хүргэж байна. Энэ удаад жиргээнд "Шороотой бөх түрүүллээ", "Жижүүр ахын үг" зэрэг мэдээллүүд олны анхаарлыг татаж байна.
Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнд болох бүрт ямар нэгэн маргаан дагуулж байдаг. Ихэнхдээ хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах үйлдлүүд гардаг. Ийм үед үзэгчид Бөхийн өргөөнд том дэлгэц тавьж камераар шүүх санал тавьдаг ч Бөхийн холбооноос боломжгүй хэмээн үздэг байна.
Харин нэгдүгээр сарын 13-нд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд “Шороотой бөх түрүүллээ” хэмээн үзэгчид шүүмжилж байна. Учир нь улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Ганзоригтой барилдахдаа түрүүлээд өвдөг нь хүрчихэж. Гэсэн ч хөлийн цэцийн шийдвэрээр улсын заан Д.Баасандоржийг давсанд тооцов. Ингээд дараагийн давааны бөхчүүдийг давснаар Үндсэн хуулийн өдрөөр улсын заан Д.Баасандорж түрүүлсэн юм. Харин үзэгчид түрүү бөхийг тийм ч таатай хүлээж авсангүй. Элдвээр хэлж, гутаан доромжлох үйлдэл хэрээс хэтрэв.
Харин аймгийн арслан Ч.Ганзориг хөлийн цэцэд хичнээн тайлбарласан ч тэд авч хэлэлцсэнгүй. Эцэст нь аргаа барж, эр хүний хор шар гэх үү, уурандаа гэх үү уйлж байгаа харагдав.
Дараа, дараагийн барилдаанд Бөхийн холбооныхны буруу шийдвэрээс болж хичнээн бөх нулимсаа унагахыг хэлж мэдэхгүй юм.
Ингээд жиргээчдийн онцолцсон жиргээе хүргэе.
Энэ ёстой жиргээний хэлээр бичжээ.
@idergovi ёстой жиргээний хэлээр нааж дээ
Bolorchuluun @bodol_lodob Олон нийтэд үйлчилж байгаа нэгэн газарт.
ЦАХИМ БОЛЖМОР