Ажилчдаа хэрхэн идэвхижүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Ажилчдаа хэрхэн идэвхижүүлэх вэ?

Ажилчдаа
байнга идэвхижүүлэх нь маш хэцүү байдаг. Гэхдээ дараах 10 алхмыг хэрэгжүүлээд
үзээрэй.

  • 1.Та бүтээлч бас урам зоригтой
    байдлын үлгэр жишээг бий болгож байгаа эсэх
    .Та
    өөрийн хувийн ааш, зан төлөвөөр бусад ажилтнуудыг ажлаас хөндийрүүлэх
    хэрэггүй.
  • 2.Сонсох чадвараа хөгжүүл

Та
бусдын яриаг зүгээр л сонирхож байгаа юм шиг хандахгүйгээр боломжийнхоо хирээр
бусдыг идэвхитэй сонсож бай гэсэн үг.

  • 3.Тухайн ажил үүргийг тодорхой
    мэддэг байж, компаний эрхэм зорилго, зорилтыг томоор нь хардаг байх

Дэлхийн
хамгийн шилдэг сэндвич үйлдвэрлэдэг байх эсвэл дэлхийн хамгийн шилдэг гүүр
барих зорилготой ч бай компанид ажиллахад бахархал төрүүлэхэд нь дэмжлэг
туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Компанид ажиллаж байгаа хүн бүр тухайн компаний
“том зураг”, “том зорилго”-ын талаар мэдэж байгаа эсэх, тухайн хэлтэс,
хүмүүсийн ажил үүрэг тухайн “том зорилго”-д нийцэж байгаа эсэхийг бататгах
хэрэгтэй.

  • 4.Тухайн ажил үүрэгт хэн
    бүтээлчээр ажиллаж байгааг тодорхойлохын тулд та өөрт таалагддаг эсвэл
    таалагддаггүй байдлаар эсвэл хувийн хандлагаар хэзээ ч бүү ханд.

Шударга
бай.

  • 5.Жижиг зүйлсээр бүү хөөцөлд

Хэрэв
та байнга 10 минутаар хоцордог ч ажилдаа сайн ажилтан байгаа бол цагтаа ирж
байхыг мэдэгд. Хэрэв тэдний ажил дунджаас дээгүүр бол зодож цохиж, харааж
загнах хэрэггүй. Ажилчид бол давуу талтай бас сул ч талтай хүн гэдгийг санах
хэрэгтэй. Тэд робот биш шүү дээ.

  • 6.Зорилго тавьж, зорилгоо
    хэрэгжих үед ажилчдаа урамшуул

Урамшуулал
нь компаний календарь эсвэл самбар дээр одоор тэмдэглэх энгийн аргаас эхлээд
өдөр бүр хангалттай сайн ажилласан бол сарын эцэст томоор урамшуулах хүртэл маш
олон урамшууллын арга байгаа.

  • 7.Ажилчидтайгаа нээлттэй,
    нөхөрсөг, мэргэжлийн байдлаар харилцах хэрэгтэй. Тэд бол хүндлэл хүлээх
    эрхтэй хөдөлмөрч хүмүүс
    .
  • 8.Сайн ажиллаж байгаа хүмүүсийг
    илүү хүлээн зөвшөөрч, сайнаар үнэлдэг тийм орчныг бүрдүүл
    .

9.Хамтдаа
ажиллах ёстой хүмүүсийн харилцаа холбоог дэмжих

Хүмүүс
тусгай өрөө, хаалтаар хязгаарлагдсан байдаг учраас хамт ажиллаж байгаа хүмүүс
бие биентэйгээ харилцахад бэрхшээлтэй бас боломжгүй мэт санагддаг.
Ажилтнуудаасаа ажлын байрыг хэрхэн зохион байгуулах талаар асууж ,хамтран
ажиллаж нөхцлийг нь бүрдүүл.

  • 10.Хэрэв ажилчдын талаар
    асуудал байгаа бол асуудлаас бүү зугт

Тухайн
хүнтэй ярилцаж, юуг зөв хийж, юуг буруу хийгээд байгааг тэд өөрсдөө мэдэж
байгаа эсэхийг бататгах хэрэгтэй. Тухайн асуудал, зөрчлийг арилгах төлөвлөгөө
эсвэл цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Хэрэв заасан хугацаанд тухайн ажилтан хэд
хэдэн ажлын гүйцэтгэлийн хурлын дараа тухайн асуудлыг сайжруулаагүй эсвэл
сайжруулж чадахгүй бол хөдөлмөрийн гэрээг нь цуцлах эсэх нь таны эрх мэдлийн
асуудал юм. Хэрэв энэ асуудал хамт ажилладаг хүмүүсээ доош нь чангааж байвал
жинхэнэ ёс суртахууны доголтолтой асуудал гэсэн үг. 

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж