С.Баярыг хилээр гарахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

С.Баярыг хилээр гарахыг хоригложээ

Ерөнхий сайд асан С.Баярыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл цацагдлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын бага хуралд оролцож, эх орондоо ирээд байгаа  юм.  Түүнийг хилээр гарахыг хориглосон нь "Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авах болсонтой холбоотой аж. Эх сурвалжийн мэдээллээр УМБГ-аас түүнийг хэд хэдэн удаа дуудаж, мэдүүлэг авсан байна. Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэн "Эрдэнэт" үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж