Японы зүүн хэсгийн Кагошима хотод орших Сакуражима галт уул өчигдөр өдөр идэвхижиж, хар утаа суунаглаж, ойр орчмын газартаа үнс нурам цацалжээ. Ойр ойрхон идэвхиждэг Сакуражима галт уул энэ удаад 5 км хүртэлх өндөрт хар утааны багана үүсгэн, үнс нурам цацалсан нь 2006 оноос хойш болж буй томоохон үзэгдэл гэнэ. Сакуражима галт уулнаас өчигдөрхөн л халуун лав урсаж, хад чулуу бэл рүүгээ шидэж байсан ч өнөө өглөө гэхэд байдал намжсан байна. Одоогоор Сакуражима галт уул бүрэн дэлбэрэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа учраас Кагошима хотын оршин суугчид борооны цув өмсөж, авто зам, байшин барилгын дээвэр дээр тогтсон саарал үнсийг цэвэрлэх ажилд орсон байна. Мөн Кагошима хотын төмөр замын албаныхны зүгээс осол аваар гарахаас сэргийлэн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ.


Кагошима хот нь 600 мянган оршин суугчидтай бөгөөд Сакуражима галт уулын бэлээс 10 км-ын зайнд хүмүүс оршин суудаг байна.



Б.АНХТУЯА