Насраллагийн дайчид үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

Насраллагийн дайчид үрэгдлээ

Хасан Насраллаа
Фото: Mahmoud Tawil

Зургадугаар сарын 20-нд Дамаск хотын районд фугас дэлбэрэх үеэр Ассадын талд байлдаж байсан “Хезболлах” бүлгийн  найман дайчин алагджээ. Энэ талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байна. 21-ний өглөө бүс нутаг дахь сөрөг хүчний төлөөлөгч сүүлийн үед босогчдод зэр зэвсэг, сум хэрэгсэл нэмэгдэн ирсэн гэв.

Сөрөг хүчний босогчдын лидер шинэ зэвсгийн тусламжтайгаар Сирийн иргэний дайнд үндсэн өөрчлөлт гарна гэж найдаж буйгаа хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж