АНУ-д зэвсгийн шоуны үеэр таван хүн шархтжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

АНУ-д зэвсгийн шоуны үеэр таван хүн шархтжээ

АНУ-ын Хойд Каролина мужийн Роли хотод хоёр өдөр үргэлжилсэн ангийн буу, хутганы үзэсгэлэн худалдааны үеэр гурван ч удаа буун дуу гарч, таван хүн гэмтэж шархатжээ.

Тус хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр үзэсгэлэнг сонирхож явсан нэг эмэгтэй буу хулгайлж, гал нээсний улмаас гурван хүнийг шархтуулсан байна. Тэдний нэг хотын шерифийн туслах байжээ.  Бууны эзэмшигч нь Хойд Каролина мужийн Уилмингтон хотоос үзэсгэлэнд оролцохоор ирсэн 36 настай эрэгтэй байсан гэнэ.

Мөн үүнтэй зэрэгцэн 9 мм-ийн хагас автомат буу худалдан авахаар сонирхож байсан Охайо мужийн эрэгтэй санамсаргүй сум алдсанаас болж, бизнесийн хамтрагчаа буудсан бол Индиана мужаас ирсэн бас нэг эрэгтэй хагас автомат калибр буугаар өөрийгөө буудаж шархтуулсан байна. Дээрх хэргийн улмаас үзэсгэлэн худалдаанд цэнэгтэй галт зэвсэг авчирсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Дээрх хэргүүдийн улмаас үзэсгэлэн худалдааг хааж, маргааш өдөр нь өндөржүүлсэн хамгаалалтын дор үзэсгэлэнг дахин нээжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж